
Нийслэлийн МХЕГ-аас хувийн цэцэрлэгүүдэд шалгалт хийжээ. Шалгалтаар Баянгол, Баянзүрх дүүргээс нийт найман цэцэрлэг зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон байна. Ер нь хувийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагаа тэр дундаа төлбөртэй холбоотой гомдол санал иргэдээс их ирдэг аж. Тиймээс иргэдийн саналын дагуу шалгалт хийсэн нь энэ юм байна. Хувийн цэцэрлэгүүд сард 100-300 мянган төгрөгийн төлбөр авдаг. Гэтэл зарим нь төлбөртөө тохирсон үйлчилгээг хүргэдэггүй нь шалгалтаар илэрсэн байна. Мөн зориулалтын бус байранд байрлах, хүүхдийн тоглоом нь стандарын шаардлага хангахгүй гэх мэт зөрчил илэрчээ. Дээрх нэр бүхий найман цэцэрлэгийн заримынх нь үйл ажиллагааг нь зогсоож заримд нь мөнгөн төлбөр ногдуулсан байна.
Т.Энхэлээ