1990-ээд оны эхээр ард олныг мунхруулан гарч ирсэн Язу хэл гэгч өдгөө ч оршсоор байгаа бололтой. Бүр болоогүй цаадуул чинь Монголын “Язу” хэл судлалын академи гэгчийг байгуулчихсан бясалгалын хүчээр нисэх, тарнийн хүчээр хад чулууг алт болгох эрдэм заана гэнэ шүү. Их зохиолч Д.Нацагдоржийн хаяал Ц.Болд гэх хүн энэ хэлийг зохиосон хэмээн ярьдаг бөгөөд Язуг эхлээд сурсан хүн найзууддаа төлбөртэй заадаг аж.
Бүр санаанд багтамгүй юм. Тэр сургалт явуулах гээд хүмүүс үнэхээр хад чулууг алт болгодог эрдэмтэй л юм бол ийм юм хийж хэдэн төгрөг олох хэрэг юу байна.
Ер нь иймэрхүү байгууллага хувь хүмүүст хяналт тавьж байхгүй бол "Дэлхий сүйрнэ" гэж баахан сандарсан шиг нийгмээрээ дахин мунхарч болзошгүй л юм.
Н.Анар



















































Сэтгэгдэл (4)