Соёл, Спорт аялал жуулчлалын яамны хөрөнгө оруулалтын хэлтэс аймгийн музейнүүд болон соёлын өвийн байгууллагуудад Уаз Фургон автомашиныг хүлээлгэж өгөх үйл ажиллагаа боллоо. 16 музей, Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргаа, Дорноговь аймгийн музей сургалт сурталчилгааны төв, соёлын өвийн төв гээд нийт 19 байгууллагад цоо шинэ Уаз-Фургон автомашины түлхүүрийг гардуулан өгч, аян замд нь ерөөл өргөлөө.
Ийнхүү аймгийн музейнүүд автомашинтай болсноор тухайн аймгийн нутаг дэвсгэрт орших түүх соёлын дурсгалт зүйлсийг нээж илрүүлэх, бүртгэн баримтжуулах, судалж шинжлэх, хадгалах, авран хамгаалах ажлыг шуурхай явуулах боломжоор хангагдаж байгаа гэж ССАЖЯ-ны хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



















































