
МУИС-ийг дөрвөн салбар сургуультай болгох бүтцийн өөрчлөлт хийх гэж байгаа билээ. Тэгвэл энэ асуудлаар яг одоо МУИС-ийн Удирдах зөвлөлийн гишүүд хуралдаж байна. Өнгөрсөн долоо хоногт тус сургуулийн зарим багш, оюутнууд жагсаал хийж, бүтцийн өөрчлөлтийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн юм. Мөн МУИС-ийн захирал А.Галтбаярыг ажлаасаа огцрохыг шаардсан. Бүтцийн өөрчлөлт хийх асуудлыг 12-р сард багтаан шийдвэрлэхээр төлөвлөөд байгаа юм.
Т.Гэрэл