Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Энэ онд мазаалай баавгай дөрвөн бамбаруушаар бүл нэмжээ

2013-12-16
0
ЖИРГЭХ

  maz6Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболдоор  ахлуулсан Мазаалай баавгайг хамгаалах ажлын хэсгийн ээлжит хуралдаан өнөөдөр БОНХЯ-ны Говь танхимд боллоо.

    Ажлын хэсгийн хуралдаанаар мазаалайг хамгаалах 2013 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн явцыг дүгнэж, цаашид хийх шаардлагатай ажлын талаар  хэлэлцлээ.

  Ажлын хэсгийнхэн Шинэчлэлийн Засгийн газрын дэвшүүлсэн дунд хугацааны зорилтыг хангах, 4  жилийн хугацаанд тодорхой үр дүнд хүрэхээр ажиллаж байна.

Тэдний хийж хэрэгжүүлж байгаа гол ажлуудаас дурдвал:

- Мазаалай баавгайн амьдрах орчинг сэргээн, тэтгэх шинжлэх ухааны аргачлалыг боловсруулан мазаалай баавгайг хамгаалах урт хугацааны хөтөлбөрт тусгав.

- Мазаалай баавгайн нэмэлт тэжээлийг орон нутагт тарьж боловсруулан тэжээлийн хэмжээг 3-5 дахин нэмэгдүүллээ.

- Мазаалай баавгайн ангилал зүйн маргаантай асуудал шийдвэрлэгдсэн байна.

- Мазаалай баавгайн тоо толгойг зурган индексийн аргаар тодорхойлж, тоо толгойн хэлбэлзлийг байнга хянаж байна.

-Нийслэлийн иргэдийн 40%, орон нутгийн иргэдийн 80% мазаалай баавгайн талаар өргөн мэдлэгтэй болж, хамгаалалд идэвхитэй оролцдог болно.

-Орон нутагт мазаалай баавгайн хамгааллыг зохион байгуулдаг Говийн Их ДЦГ-ын Хамгаалалтын захиргааны хүний нөөц, менежментийг сайжруулсан байна.

Мазаалай баавгайг хамгаалахаар дэвшүүлсэн 6 зорилтын хүрээнд 2013 онд төрийн болон төрийн бус байгууллага, төсөл хөтөлбөрүүд нийтдээ 426,539,200 төгрөгийг зарцуулжээ. 2013 онд 35 үйл ажиллагаа төлөвлөснөөс 86% нь бүрэн хэрэгжсэн, 14% нь тодорхой үр дүнд хүрээгүй ба хэрэгжээгүй байна.

 Говийн Их дархан цаазат газарт мазаалай баавгайд зориулж гадаргын усны хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Шар хулс, Хөшөөтөд 2 булаг шандыг сэргээн тохижуулж, хөв байгуулав. Нар, салхины эрчим хүчээр ажилладаг автомат ажиллагаатай 2 гүний худгийг Мянган тоорой, Баруун шаргат гаргав. Уг худгуудын ундарга 25-200л/цаг байна. Ингэснээр 2013 онд мазаалай баавгайд зориулж 4 уст цэгийг шинээр нэмэгдүүллээ. Цаг уурт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх генераторыг ГИДЦГ-ын А хэсэгт 3 газарт суурилуулж 2 удаа үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадасыг Цагаан Богд орчимд зориудаар 5-10мл-р нэмэгдүүлсэн байна.

“Үндэсний бахархал мазаалай”, “МАМА” ТББ, иргэд, ААН-ын оролцоотой нийт 20 тн нэмэлт тэжээлийг 28 цэгт тараан байршуулав. Мөн тэжээлийн 13 , тэжээл нөөцлөх 2 савыг нэмж байршуулжээ.

Мазаалай баавгайн генетикийн судалгааны ажлыг сайжруулсны үр дүнд ангилал зүйн маргаантай асуудлыг эцэслэн шийдвэрлэхэд ойрхон болов. Өөрөөр хэлбэл дэлхий дээр бүртгэгдсэн хүрэн баавгайн 12 салбар зүйлээс мазаалай баавгай нь бие даасан зүйл үү гэдгийг нягтлах ажлын хүрээнд Монгол орны Алтай, Хангай, Хэнтийн нуруунд тархсан хүрэн баавгайн зүйлээс генетикийн хувьд ялгаатай нь батлагдлаа. Одоо Гималай, Тэнгэр ууланд тархсан хүрэн баавгайн зүйлээс ялгаатай эсэхийг тодорхойлох ажлыг АНУ-ын Айдехогийн Их сургуульд манай судлаач олон улсын судлаачтай хамтран генетикийн дүн шинжилгээ хийж байна. Энэ шинжилгээний үр дүнд мазаалай баавгайн генетикийн маргаантай асуудал бүрэн шийдэгдэх юм

Мазаалай баавгайн тархац нутагт гэрэл зургийн автомат аппарат суурилуулан тоо толгойн мэдээллийг цуглуулж байна. Энэ онд 2 мазаалай ихэр бамбарууш гаргаж мазаалай баавгайн ам бүл  4-өөр өслөө.

Судалгаа шинжилгээний ажлын хүрээнд хөдөлгөөн мэдрэгч автомат камерийн тусламжтайгаар тоо толгойд мониторинг хийх ажил эхэлсэн бөгөөд энэ нь мазаалай төдийгүй бусад нэн ховор, ховор амьтдын бүртгэл судалгаа, байгаль хамгаалагчдад хяналт шалгалт явуулахад ч ач холбогдолтой болох нь харагдаж байна. МУИС, ШУА-ийн Биологийн хүрээлэн зэрэг эрдэм шинжилгээний байгууллагууд мазаалайн гол идэш тэжээл болох бажууны өсөлт, ургалтын онцлог, мазаалайн шилжилт хөдөлгөөн зэрэг судалгааг гүйцэтгэж байна.

 Олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мазаалай баавгайн талаархи мэдээллийг эрчимжүүлж, талуудын оролцоог хангасан шат дараалсан уулзалт, зөвлөгөөн, сурталчилгааны үр дүнд иргэдийн дунд мазаалай баавгайн талаархи мэдлэг, мэдээлэл нэмэгдэж байна. Сурталчилгааны ажлын үр дүнд мазаалай баавгай хамгаалах ажилд иргэд нийгмийн сүлжээгээр /facebook, twitter гэх мэт/ нэгдэн 2 томоохон групп, 5 ТББ, 2 телевиз, 10 гаруй сэтгүүлч, 3 ААН, 8000 орчим иргэд мазаалай баавгайн хамгаалалд идэвхитэй оролцож эхлэв. Энэ тоо цаашид өсөх хандлагатай байна.  Их говийн эзэн мазаалай танин мэдэхүйн ном, Танайд мазаалай зочилж байна мэдээллийн нүүдлийн хайрцаг, Мазаалай баавгайн шторк зэрэг сурталчилгааны ажлыг амжилттай зохион байгуулав.

Мазаалайг сурталчилах, ногоон хөгжлийн талаархи мэдээлэл сурталчилгаа хийх зорилготой “Мазаалай” хайрцаг Нийслэлийн 30 орчим сургууль, 400 гаруй айл өрхөөр зочлоод байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    13 цаг 57 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    14 цаг 23 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    14 цаг 24 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    15 цаг 27 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    16 цаг 5 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    16 цаг 22 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    16 цаг 42 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    16 цаг 45 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    17 цаг 46 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    17 цаг 56 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    18 цаг 50 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    18 цаг 53 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    19 цаг 10 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    19 цаг 54 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    20 цаг 41 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    20 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    21 цаг 37 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    22 цаг 1 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    22 цаг 4 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    22 цаг 10 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК