
“Хүүхдийн харшийн сүлд модны наадам” энэ сарын 26-ны өдрийн 12.00 цагт Монголын Хүүхдийн ордонд болохоор товлогдлоо. Уг наадамд амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой өрхийн хүнд нөхцөлд амьдарч буй болон хөгжлийн бэрхшээлтэй 1000 хүүхэд оролцох юм. Нийслэлийн Засаг даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус наадмаар Хүүхдийн ордны авъяаслаг багачууд шинэ жилийн баярын концертоо толилуулах аж. Харин сүлд модны наадамд оролцох хүүхдүүдийн бэлэгний зардалд шаардагдах 20 сая төгрөгийг нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гаргаж байгаа юм байна.
Т.Энхэлээ