
Харилцаа холбооны зохицуулах хорооноос үүрэн болон суурин оператор компаниудыг шалгаж эхэллээ. Шалгалт өнгөрсөн долоо хоногоос эхэлсэн бөгөөд одоогоор “Скайтел” болон “Ж-Мобайл” компаниудыг шалгаж байгаа аж. Харин энэ долоо хоногийн сүүлчээр “Мобиком”-ыг шалгах юм байна. Зохицуулах хорооноос эхлүүлсэн уг шалгалт оператор компаниудтай холбоотой гомдол санал сүүлийн жилүүдэд нэмэгдэх болсонтой холбоотой юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/