Найз бүсгүйгээ хэдэн өдрийн турш зодож гэмтээн амь насыг хөнөөсөн жигшүүрт хэрэг дээр хүний эрхийн хуульч М.Ичинноров стратегийн өмгөөлөл хийж эхэлсэн билээ. Тэгвэл түүнтэй хамт энэ хэргийг анхааралдаа авсан зарим ТББ болон холбоод ирэх долоо хоногт гэр бүлийн хүчирхийллийн эсрэг жагсаал зохион байгуулахаар болжээ. Одоогоор яг хэдний өдөр жагсах нь тодорхойгүй байгаа бөгөөд тэд дээрх хэргээр дамжуулан хүчирхийлэлд хандах нийгмийн хандлагыг өөрчлөх, үүнд төр засгийн анхаарлыг хандуулах зорилготой юм.
Түүнчлэн хүчирхийллийг эсэргүүцдэг хүн бүхэн дээрх жагсаалд нэгдэж болох аж.
Н.Анар



















































Сэтгэгдэл (3)