
Дорноговь аймгийн прокурорын газраас энэ сарын 12-13-ны өдрүүдэд Сайншанд сумын Ерөнхий боловсролын 1,2,3 дугаар сургуулийн 10-11 дүгээр ангийн 650 гаруй сурагч, багш ажилчдад “Хүний эрх, эрх чөлөөний тухай ойлголт, Хүүхдийн эрх түүний хэрэгжилт, Тамхины хяналтын тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиуд болон орон нутаг зонхилон үйлдэгдэж байгаа гэмт хэрэг түүнээс урьдчилан сэргийлэх талаар сургалт явуулсан байна.
Сургалтанд оролцсон нийт сурагчдад “Архигүй амьдрал аз жаргалын ирээдүй, “Иргэн та гэмт хэрэг зөрчлийн талаар цагдаагийн газарт хэрхэн хандах вэ?, “Хүний наймаанд өртөхөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?” сэдэвт гарын авлагуудыг тарааж өгсөн байна.
Д.Ундрах /24tsag.mn/