
Боловсрол шинжлэх ухааны яамны захиалгаар барьсан 1000 оюутны байрны нээлтийг өнөөдөр албан ёсоор хийхээр болжээ. Багагүй хугацаанд хүлээлт үүсгэсэн оюутны байрны нээлтэд БШУЯ, Монголын оюутны холбооны удирдлагууд оролцох юм. Шинэ байранд 200 орчим оюутан төвхнөөд байгаа бөгөөд шинээр орох оюутнуудаа бүртгэж эхэлсэн байна. Оюутны байранд өмнө нь нэг оюутан жилд 500 мянган төгрөг төлөхөөр тооцоолж байсан ч хичээлийн жилийн хагас улирал өнгөрсөн тул нэг оюутан сард 55 мянган төгрөг төлөхөөр болгож өөрчилжээ. Ингэснээр оюутнууд энэ жил 300 мянган төгрөгөөр байранд суух болж байгаа юм байна.