
Учир нь цагдаагийн байгууллагынхан түүнийг бус ерөнхий нягтлан М.Хуланг энэ хэрэгт голлох үүрэгтэй оролцсон хэмээн сэжиглэж байгаа юм байна. Тийнхүү сэжиглэх болсон хэд хэдэн үндэслэл ч байгаа аж. Мөн Н.Хүрэлсүх нягтлангийнхаа талаар “Манай нягтлан сангийн данснаас гадагшаа мөнгө гаргахдаа надаас зөвшөөрөл авдаг байсан ч ямар зориулалтаар зарцуулах гэж байгааг сайн мэдэхгүй гарын үсэг зурчихдаг байсан. Нэг сая төгрөгийн зарлага хийнэ гээд 100 сая төгрөгийн гүйлгээ хийх боломжтой” гэх мэдүүлэг өгсөн нь нөлөөлсөн байж болзошгүй.
Одоогоор хууль хяналтынхан М.Хуланг хорьж шалгаж байна.
Дашрамд сануулахад Н.Хүрэлсүх, М.Хулан нарын хамтаар туслах нягтлан бодогч А.Болдмаа, БОНХЯ-ны ажилтан Д.Цэцэгээ, тус сангийн мэргэжилтэн Б.Чимэд-Эрдэнэ зэрэг гурван хүн энэ хэрэгт холбогдоод байгаа юм.
Сэтгэгдэл (2)