Улсын Ерөнхий прокурорын 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/163 тоот тушаалаар Хэнтий аймгийн прокурорын газарт Мөрдөн шалгах ажиллагаанд тавих хяналт хариуцсан хяналтын прокуророор томилогдсон Г.Энхмаа 2013 оны 12-р сарын 12-ны өдөр “Прокурорын тангараг” өргөжээ.Тангараг өргөх ёслолыг Монгол улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны 125 дугаар зарилгаар батлагдсан “Прокурорын тангараг өргөх ёслолын журамд”-д заасны дагуу зохион байгуулсан бөгөөд тангараг өргөх ёслолын ажиллагааг нээж аймгийн прокурор хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Энхбаяр үг хэлсэн ба Аймгийн хууль зүйн хэлтсийн дарга, Цагдаагийн газрын дарга, Шүүхийн тамгын хэлтсийн дарга дэрэг хуулийн байгууллагуудын удирдлагууд оролцон баяр хүргэж үг хэлсэн байна.
Ийнхүү прокурорын тангараг өргөснөөр Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар хяналтын прокурор Г.Энхмаагийн шүүхэд төрийг төлөөлж оролцох эрх нь нээгдэж байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/



















































