
Хэнтий аймгийн прокурорын газраас тус аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг, Хэв журмын тасгийн эрх бүхий албан тушаалтнуудаас захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж буй байдал, хууль зүйн үндэслэл, хүний эрхийг хэрхэн хангаж байгаа эсэхийг болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрх хасах ялын биелэлтийг хэрхэн хэрэгжүүлж байгааг байдалд шалгалт хийжээ.
Шалгалтын дүнг тус байгууллагуудын газрын удирдлагууд, эрх бүхий албан тушаалтнуудыг оролцуулан хамтарсан хурлаар хэлэлцүүлж, илэрсэн алдаа зөрчлийг арилгуулах, цаашид анхаарах асуудлын талаар прокурорын шаардлага бичиж, хүргүүлжээ.
Д.Ундрах /24tsag.mn/