
Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нараас сонгуулийн үеэр 100 мянган төгрөг авсан иргэд нийслэлд ирж Сонгуулийн хуулийн хэрэгжүүлэхийг шаардаж, суулт хүртэл зарласан. Тэд СЕХ-ноос авсан тус бүр нэг сая төгрөгийг буцаан өгөх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан. Хэдийгээр энэ асуудлыг шат шатны шүүхээр хэлэлцэж мөнгө тараасан зарим хүмүүст ял, торгууль ногдуулаад байгаа ч УИХ-ын гишүүний бүрэн эрх, гомдол гаргасан нэр дэвшигчдийн хэнийх нь зөв, бурууг СЕХ шийдэлгүй өнөөдрийг хүрсэн. Тэгвэл тэдгээр хүмүүс СЕХ-ноос хариу өгөх хүртэл Улаанбаатараас явахгүй гэж мэдэгдэж байсан ч нутаг буцжээ. Харин СЕХ-ноос тэдэнд ямар хариу өгсөн нь одоогоор тодорхойгүй байна.
Д.Ундрах /24tsag.mn/