
Өнгөрсөн сарын 18-нд МҮОНТ-ийн 150 гаруй уран бүтээлчдийн гарын үсэг бүхий “Ч.Даваабаяр нь сонирхлын зөрчилөөр ажилдаа ханддаг. Хувийн реклам сурталчилгаагаа олон нийтийн телевизээр цацдаг. Удирдан зохион байгуулах чадвар дутмаг” гэсэн утга бүхий өргөх бичгийг Үндэсний зөвлөлдөө хүргүүлсэн юм. Харин Ч.Даваабаяр нь өөрийг нь гүтгэж, нэр төрд нь халдсан хэмээн Үндэсний зөвлөлдөө гомдол хүргүүлж, шүүхэд хандсан юм. Тэрбээр "Нэр бүхий хэдэн нэгдлийн дарга нар өөрсдийнх нь булхай илэрхээс айж намайг ажлаас халуулсан. Тиймээс би тэднийг бас холбогдох хүмүүсээр шалгуулна. Үндэсний зөвлөл ч тэднийг шалгах ёстой. МҮОНТ-д аудитын шалгалт оруулах хэрэгтэй" гэсэн юм.
Т.Энхэлээ