МУИС-ийн Удирдах зөвлөлийн гишүүд тус сургуульд хийх бүтцийн өөрчлөлтийн асуудлаар хуралдаж шийдвэрээ гаргасан. Хуралдаанаар бүх салбар сургуулиудыг нэгтгэж дөрөв, биш таван сургууль болгохоор шийдсэн билээ. Тодруулбал, МУИС нь “Шинжлэх ухааны сургууль”, “Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль”, “Хуулийн сургууль”, “Бизнесийн сургууль”, “Олон улсын харилцаа, нийгмийн удирдлагын сургууль” гэсэн таван сургууль болгон бүтцийн өөрчлөлт хийхээр болсон юм.
Тус сургуулийн зарим багш, оюутнууд энэ өөрчлөлтийг эсэргүүцсээр байгаа юм. Гэсэн ч сургуулийн удирдлагууд бүтэц болон дүрмийн өөрчлөлтийг ингэж хийхээр болсон байна.




Тус сургуулийн зарим багш, оюутнууд энэ өөрчлөлтийг эсэргүүцсээр байгаа юм. Гэсэн ч сургуулийн удирдлагууд бүтэц болон дүрмийн өөрчлөлтийг ингэж хийхээр болсон байна.




Т.Энхэлээ
Сэтгэгдэл (5)