
Ингэхдээ тэдэнд урьдчилсан байдлаар ямар нэгэн мэдэгдэл хүргүүлээгүй юм. Улмаар түрээслэгчдийн зүгээс удирдлагуудаас тодруулахад "Манайх та нартай анхнаасаа түрээсийн гэрээ хийгээгүй. Төр засгаас шаардлага ирсэн тул шийдвэрийг биелүүлж байна.Та бүхний зогсдог газар бол нийтийн эзэмшлийн талбай. Та нарт олгох зай талбай байхгүй” гэжээ.
Тиймээс тэд УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг, Түрээслэгчдийн нэгдсэн холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн Г.Уянга нарт хандаж асуудлыг шийдвэрлүүлэх болно гэдгээ хэллээ.
24tsag.mn