Шинээр байгуулагдсан 79 анхан болон давж заалтах шатны шүүхэд 152 шүүгч шинээр томилогдон өнөөдөр тангарагаа өргөж байна. Шүүх байгуулах тухай хуулийг шинэчлэн батлагдсантай холбогдуулан уг 79 шүүхийг байгуулсан билээ. Үүний эхний ээлжийн шүүгчид тангарагаа өргөн ажлаа хүлээж авч буй нь энэ юм. “Монгол Улсын шүүхийн шүүгчийн тангараг өргөх журам”-ын дагуу шинээр томилогдсон Нийслэл хотод байрлах анхан болон давж заалдах шатны шүүхийн 152 шүүгч тангараг өргөх ёслолын ажиллагаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болов.
Тангараг өргөх ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн С.Нямжав, Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын тэргүүн О.Зандраа, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун, Д.Дамдин-Од, Ж.Эрдэнэчимэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Н.Дагва, Хуульчдын холбооны ерөнхийлөгч Д.Батсүх болон иргэдийн төлөөлөл оролцлоо.
24tsag.mn




















































Сэтгэгдэл (1)