Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын сертификат бүхий сайн чанарын GC
FLU вакциныг Монгол Улсын хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн эцэг эхгүй,
эмзэг хэсгийн өнчин 2-18 насны 200 орчим хүүхдэд хийжээ. Мөн нийслэлийн
Цагдаагийн газрын харьяа Хүүхдийн хаяг тогтоох төвийн 20 гаруй хүүхдийг
“Ди Жи Би” ХХК-ийн дэмжлэгтэйгээр үнэ төлбөргүй вакцин хийж буяны гараа
сунгалаа.
Энэ жил ДЭМБ-ын судалгаагаар 2011-2012 онд хамгийн их тархаж байгаа А төрлийн хоёр вирус, В төрлийн нэг вирусийн идэвхгүй холимогийг агуулдаг вирусны эсрэг вакцин гаргасан байна. Энэхүү вакциныг мөрний булчинд тарьдаг бөгөөд ямар нэгэн гаж нөлөө үзүүлдэггүй. Энэ вакциныг БНСУ-ын GREEN CROSS корпорацид үйлдвэрлэж “Ди Жи Би” ХХК Монгол дахь албан ёсны гэрээт борлуулагчаар дөрөв дэх жилдээ ажиллаж байгаа юм байна.



















































