
"Баянзүрх хайрхан"-ы хишиг барилдаан өнөөдөр 14.00 цагт Монгол бөхийн өргөөнд болно. Уг барилдааныг Монголын Үндэсний бөхийн холбоо, “АПУ” хувьцаат компанитай хамтран зохион байгуулж байна. Монгол бөхийн түүхэн дэх арван засгийн наадмыг орлох Дөрвөн уулын хишиг барилдааны цуврал “Богдхан хайрханы хишиг” барилдаанд улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөх барилдана.. Мөн хоёр азтай үзэгч хагас сая буюу 500 мянган төгрөг гардаж, бас дахин хоёр азтан 50,000 төгрөгийн эзэн болох аж.