
ЕБС-ийн бага ангийнхан өчигдрөөс амарч эхэллээ. Хүйтний эрч чангарч, ханиад томуу ихэсч байгаатай холбогдуулан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтыг хугацаанаас нь урагшлуулж амраах шийдврийг БШУЯ-наас гаргасан. Тус шийдвэрт Нийслэл болон хөдөө орон нутгийн сурагчдыг харилцан адилгүй амраах бөгөөд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сургуулийн бага ангийнхан энэ сарын 21-н буюу өчигдрөөс эхлэн таван долоо хоног амрах бол дунд ангийнхан ирэх сарын 4-нөөс гурван долоо хоног амрах аж. Харин ахлах ангийнхан ирэх сарын 11-26-ныг хүртэл хоёр долоо амрах юм.
Харин хөдөө орон нутгийн сургуулиуд бага ангийнхан ирэх сарын 11-нээс дөрвөн долоо хоног, дунд ангийнхан ирэх сарын 25-аас хоёр долоо хоног амарна. Харин орон нутгийн ахлах ангийнхан ирэх сарын 1-нээс хоёр дугаар сарын 9-ний хооронд амрах ажээ. Энэхүү өөрчлөлтөөс үүдэн сурагчдын хичээлийн хөтөлбөр болоод багш нарын цалин хөлсөнд ямар нэгэн нөлөө орохгүй бөгөөд сурагчдын гуравдугаар улиралын амралтаар бүх сурагчдыг 2014 оны гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 13-ныг дуустал хоёр долоо хоног амраах юм.
Т.Энхэлээ