“Монголын үндэсний олон нийтийн радио телевиз”-ээс гурван жил тутамд нэг удаа зохион байгуулдаг "Гоо Марал" наадам өнөөдөр 18.00 цагт УДЭТ-д болно. Уг наадмаар урлагийн шилдэг бүтээлүүдийг нэрэлдэг бөгөөд шилдэг бүтээл туурвисан уран бүтээлчид оролцдог билээ.
Энэ жилийн “Гоо Марал-2013” наадам 15 номинациар шилдэгүүдээ тодруулах бөгөөд "Монголын урлагийн дэлхийд сурталчилсан бүтээл" гэдэг нэг шинэ номинацийг нэмжээ. Энэ нь Монголын урлаг дэлхийд танигдсаны эхлэл гэж зохион байгуулагчид хэлж байна. 1. Жүжгийн урлагийн шилдэг бүтээл
2. Дууны урлагийн шилдэг бүтээл
3. Бүжгийн урлагийн шилдэг бүтээл
4. Дүрслэх урлагийн шилдэг бүтээл
5. Утга зохиолын шилдэг бүтээл
6. Дэлгэцийн шилдэг бүтээл
7. Радиогийн шилдэг бүтээл
8. Телевизийн шилдэг бүтээл
9. Хөгжмийн урлагийн шилдэг бүтээл
10. Монголын урлагийг дэлхийд сурталчилсэн бүтээл
11. Шилдэг байгууламж-Шилдэгбүтээл
12. Циркийн шилдэг бүтээл
13. Монглын урлагт шинэ урсгал оруулж ирсэн учир
14. Монголын урлагт үнэмлэхүй гавьяа байгуулсан шилдэг
15. Монголын урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан