
МН мэдээллийн төвд 11.00 цагт Монголын үндэсний мал эмнэлгийн холбооноос малын эмч нарт тулгамдаж буй асуудал болон вакциний үнийн талаар мэдээлэл хйинэ.
14.00 цагт Төрийн ордонд Хүүхдийн төлөө үндэсний газраас жил бүр шалгаруулдаг оны шилдэг хүүхэд шалгаруулах ёслолын ажиллагаа болно. Шагналыг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн, Монгол улсын ерөнхий сайд Н.Алтанхуяг гардуулна.
“Боловсрол, шинжлэх ухааны салбарын бодлого, төлөвлөлт, үйл ажиллагааны үр дүн” сэдвээр Боловсрол, шинжлэх ухааны сайд 15.00 цагаас ШУТИС-ийн Төв номын санд мэдээлэл хийнэ.
ХБНГУ-ын Бонн хотын төв талбайд болж буй шинэ жилийн худалдаанд манай улсын ноос ноолууран бүтээгдэхүүн, эсгий бүтээгдэхүүн экспортлогчид бараа бүтээгдэхүүнээ сурталчилж байна. Сар гаруйн хугацаанд үргэлжилсэн үзэсгэлэн худалдаа өнөөдөр өндөрлөнө.
Өнөөдөр 10.00 цагт ХААИС дээр “Хатан Туул” оюутны театрын нээлт болно.