
Дархан-Уул аймаг дөрөв дэх жилдээ мах нөөцлөн, үнэ тогтворжуулах арга хэмжээ авч байгаа юм. Энэ жил тус аймагт "Дархан меат фүүд" компани үхэр, ямааны тус бүр 300 тн, хонины 400 тн, нийт 1000 тн мах бэлтгэсэн байна. Үүнээс аймгийн төвд 815.7 тн, Хонгор суманд 61.3 тн, Шарын голд 87.6 тн, Орхон суманд 35.4 тн-ыг 2014 оны нэгдүгээр сарын 2-ноос тусгай цэгүүдээр дамжуулан долдугаар сарын 15 хүртэл борлуулахаар болжээ. Үхрийн махыг 5950, ямааныхыг 4900, хонины махыг 5750 төгрөгөөр худалдана.
24tsag.mn