
Саяхан Монголын хамгийн том групп компанийн тоонд ордог "Бодь" групп тарж, хувь эзэмшигчид нь хөрөнгөө албан ёсоор хуваан авсан гэсэн мэдээлэл хэвлэлүүдээр гарсан. Үүнээс УИХ-ын гишүүн М.Зоригт, "Голомт" банкны ТУЗ-ийн дарга Д.Баясгалан нар "Голомт" банкыг хамтран эзэмшихээр болж, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд "Бодь" цамхаг болон "Бодь" даатгалаа авсан гэсэн мэдээлэл байв. Тэгвэл энэ ташаа мэдээлэл аж. Учир нь Л.Болд энэ талаар тайлбар хийж “Би “Бодь” болон “Голомт” дахь бүх хувьцаагаа зарсан” гэлээ. Тэрбээр үүнийгээ Авлигатай тэмцэх газарт ч мэдэгджээ.
“Бодь” групп нь нийтдээ 70 гаруй охин компанитай байсан. Үүнээс Л.Болд 33,3 хувьцааг эзэмшдэг байжээ. Гэхдээ тэрбээр хувьцаагаа хэдэн сая доллараар зарсан нь одоогоор тодорхойгүй байна. Тэрээр ингэж компаниа зарсан нь бизнесийн салбараа бүр мөсөн орхиж байгаагийн илрэл хэмээн тайлбарлаж байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (13)