2007 оноос эхлэн гарч эхлэн ОХУ-ын Ерөнхий Прокурорын газраас санаачлан сар бүр бэлтгэн гаргаж байгаа “ВЕСТНИК АКАДЕМИИ” тойм сэтгүүлийг Улсын Ерөнхий Прокурорын газар өөрийн номын сандаа прокуроруудыг уншиж танилцан, мэдээлэл авахад зориулан байршуулаад байна.Сэтгүүлийн ерөнхий редактороор нь ОХУ-ын Ерөнхий Прокурорын газрын дэргэдэх академийн ректор, хууль зүйн доктор, профессор О.С.Капинусийн ажилдаг юм байна.
Уг сэтгүүлд ОХУ-ын Прокурорын байгууллагын талаархи бүх мэдээ мэдээллийг багтаасан байдаг бөгөөд дугаар бүртээ хууль зүйн чиглэлээр ямар нэг сэдвийг хөндөж тухайн сэдвийн хүрээнд ОХУ-ын бүх түвшний прокурорууд өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлсэн ярилцлагуудыг багтаажээ.
Тиймээс эдгээр ярилцлага мэдээллүүдийг Монголын прокурорууд уншиж танилцсанаар харилцан туршлага солилцох, тэдний үзэл бодлыг сонсох боломжтой юм.



















































