зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Оны шилдэг хүүхдүүд Ерөнхий сайдаас шагналаа гардлаа

2013-12-23
0
ЖИРГЭХ
    Улиран одож буй 2013 онд ололт амжилт, сурлага, спортоор үеийнхнээ манлайлсан шилдэг 20 хүүхдэд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Оны шилдэг” хүүхэд батламжийг нь гардууллаа.
    Улиран одож буй 2013 онд ололт амжилт, сурлага, спортоор үеийнхнээ манлайлсан шилдэг 20 хүүхдэд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Оны шилдэг” хүүхэд батламжийг нь гардууллаа.

1991 оноос “Оны шилдэг хүүхэд” шалгаруулж эхэлсэн бөгөөд хүүхдийн хөгжих, нийгмийн амьдралд оролцох үйл ажиллагааг дэмжин өргөжүүлж, өсвөр үеийнхний унаган авьяас, давуу тал, амжилт ололт, шилдэг үлгэр дууриаллыг дэмжин дэлгэрүүлэх зорилгоор нийт 9 номинациар шалгаруулдаг байна. 2013 оны шилдэг хүүхдэд 70 гаруй хүүхдийн нэр дэвшиснээс эдгээр 20 шалгарч, өнөөдөр батламжаа гардлаа.

Сурлагын амжилт, танин мэдэхүй номинаци:
JAV_1078
1.    Бат-Эрдэнийн Намуунтуул МУИС-ийн ОУХС-ийн 1-р курсийн оюутан

 17 настай, Ой тогтоолтын төрлөөр 2 жил гаруй хичээллэж байгаа, Монголын Оюун ухааны академийн оюуны спортын тамирчин. 2013 ондОй тогтоолтын УАШТ-ний дунд болон насанд хүрэгчдийн ангилалд тэргүүн байр, Турк улсын Анкара хотод зохиогдсон Ой тогтоолт, цээж бодолтын ОУ-н нээлттэй тэмцээн 3 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль, БНХАУ-ын засаг захиргааны тусгай район Гонгонгт  зохиогдсон Ой тогтоолтын ОУ-н нээлттэй тэмцээн 2 алт, 4 мөнгө, 2 хүрэл медаль, Их Британи улсад зохиогдсон 22 дахь удаагийн тэмцээн дунд насны ангилалд Дэлхийн аварга, Ой тогтоолтын Их мастер цол хүртэн, 3 төрөлд дэлхийн дээд амжилт тогтоосон.

 2.   Амартөгсийн Сүхбат “Олонлог төв” сургуулийн 11б ангийн сурагч

 2003 оноос тус сургуульд суралцаж байгаа, 10 жил дараалан А үнэлгээтэй суралцсан. 2013 оны Улсын математикийн 49-р олимпиадын алт, Колумб улсад болсон ОУ-ын математикийн олимпиадын хүрэл медальтай.

 3.  Зоригтбаатарын Цэцэгзул  “Шинэ Үе” дунд сургуулийн 8а ангийн сурагч,

 2013 онд Ой тогтоолтын “Үндэсний аварга” Улсын уралдааны төрлүүдээс 3 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль, цом хүртэж дэлхийн дээд амжилтыг 2 төрлөөр шинэчлэн тогтоож дэлхийн чансаанд бичигдсэн. Ойт огтоолтынУлсынаваргынтэмцээнийхүүхдийнангилалд 1-р байр, БНХАУ-ын засаг захиргааны тусгай район Гонконгт болсон Ойтогтоолтын ОУ-ыннээлттэй тэмцээнд дунд насны ангилалд 6 медаль, насанд хүрэгчдийн ангилалд  1 медаль хүртэж Ой тогтоолтын нэг төрөлд дэлхийн дээд амжилт шинэчлэн тогтоож үндэсний аварга тамирчин болсон.

 Урлаг, уран бүтээл номинаци:

 4.  Ганбатын Чингүүн Хөгжим,бүжгийн коллежийн Сонгодог хөгжмийн 8а ангийн сурагч

 2007 оноос эхлэн виоленчель/морин хийл хөгжмийн мэргэжлээр 8 дах жилдээ н.Дуламсүрэн багшийн удирлага дор хичээллэж байна. 2013 онд БНЧех улсад болсон Хераны нэрэмжит уралдааны тэргүүн байр, шилдэг тоглооч, шилдэг уран бүтээлч шалгаруулдаг “Виртуозо” наадмын тэргүүн байрын шагналтай.

 Биеийн тамир, спорт, бие бялдрын хөгжил номинаци:

 5.  Баяраагийн Амартүвшин Баянзүрх дүүргийн 102 дугаар сургуулийн 10в ангийн сурагч

Жүдо, самбо бөхийн төрлөөр 5 жил хичээллэн тогтмол амжилт гаргасан.   2013 онднийт 10 алтан медаль авсанаас БНСУ-д болсон өсвөр үеийн самбо бөхийн Ази тивийн АШТ-ний мөнгө, АНУ-ын Маяами хотод болсон өсвөр үеийн жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол улсад анхны хүрэл медаль, Грек улсад болсон самбо бөхийн өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алт медальтай.

 6.
Энхбаярын Мөнгөнцэцэг Дархан-Уул аймгийн Дархан сумын 15-р сургуулийн 10б ангийн сурагч

Өсвөр үеийн хүндийн өргөлтийн анхны эмэгтэй тамирчин, 8 жил хичээллэж байгаа. Улс, ОУ, бүсийн тэмцээнээс нийт 16 багц медаль хүртсэн.  хүндийг өргөлтийн Залуучуудын УАШТ-ний 58кг жинд, мөнгөн медаль “шилдэг эмэгтэй тамирчин” цол тэмдэг, 117,5 кг-ын жингийн амжилтаар дэд мастер, насанд хүрэгчдийн УАШТ-ний 53 кг жинд хүрэл медаль, 125 кг амжилтаар Спортын мастер цол тус тус хүртсэн.   Насанд хүрэгчдийн хүндийн өргөлтийн аварга шалгаруулах тэмцээн 58кг тэргүүн байр, POWERLIFTING өсвөрийн улсын аварга 52кг алт, мөнгө, хүрэл медальтай.

2012 оны Ази тивийн хүндийг өргөлтийн  цомын аварга шалгаруулах тэмцээний мөнгө, 2013 онд  Бээжин, Наньжин хотод болсон Ази тивийн өсвөрийн Бага-Олимп тэмцээний 53 кг жинд  хүрэл медальтай.

 7.   Мэндсайханы Батбаяр Баянхонгор аймгийн “Эрдэнэ мандал”ахлах сургуулийн 11б ангийнсурагч

2010 оноос боксын спортоор хичээллэж байна.  2013 он Өсвөрийн боксчдын Ази тивийн аваргын хүрэл медаль, Казакстан улсад болсон Өсвөрийн тэмцээний боксчдын А зэрэглэлийн тэмцээнд алтан медаль, ОХУ-н өсвөрийн боксчдын АШТ-ний 8 удаагийн аварга, Монгол Улсын өсвөрийн боксчдын АШТ-ний 12 удаагийн аварга юм. 3-р ангиасаа хүүхдийн “Тэмүүжин” театрын дэргэдэх “Найман шарга” морин хуурын хамтлагт тоглон,   Өсвөрийн морин хуурчдын улсын уралдааны хошой алтан медальтай.

 8. Энхбаатарын Энхнар  Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р сургуулийн 11в ангийн сурагч

5 настайгаасаа эхлэн шатар сурч, “Оюунлаг” шатрын клубт 11 дэх жилдээ хичээллэж байна. Дэлхийн шатарын холбооны ФИДЕ мастер, Монгол туургатны шилдэг залуу мастер, Улсын өсвөрийн шатарчдын 3 удаагийн аварга, нийт 124 медальтай. 2013 онд Өсвөр үеийн УАШТ-ний тэргүүн байр, Украйны Алушта хотын нэрэмжит ОУ-ын өсвөрийн шатарчдын багийн тэмцээнд алтан медаль, багаараа цом, Украйн улсын Лебов хотод болсон Насанд хүрэгчдийн блиц тэмцээний мөнгөн медаль, БНХАУ-ын Хайлаар хотноо зохиогдсон ОУ-ын  нээлттэй шатрын насанд хүрэгчдийн тэмцээний тэргүүн байрын шагналтай. Арабын нэгдсэн Эмират улсад болж байгаа Дэлхийн аврага шалгаруулах шатрын тэмцээнд оролцож байна.

 9.  Ганбатын Дүүрэнбилэг  Хэнтий аймгийн Баянмөнх сумын ЕБС-ийн 5а ангийн сурагч


2013 онд  Узбекстан улсад зохион байгуулагдсан Азийн аварга шалгаруулах 100 буудалт даамны тэмцээнээс мөнгөн медаль, Беларусь улсад зохион байгуулагдсан Дэлхийн аварга шалгаруулах 100 буудалт даамны тэмцээнээсмөнгөн медальхүртсэн. Ангийнхаа 33 сурагчдад багшийнхаа хамт 100 буудалт даамыг зааж сургасан. “Хаврын баяр” бүжгийн тэмцээний алтан медальтай, монгол хэл, математик, сэтгэн бодох олимпиадын медальтай.

 10.Энхбатын Төгөлдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын “Бор-Өндөр” цогцолбор сургуулийн 11ё ангийн сурагч

2006 оноос эхлэн бие хамгаалах урлаг болон үндэсний сурын спортоор н.Ганхуяг багшийн удирдлага дор хичээллэдэг. Аймаг, бүс, улсын чанартай тэмцээнд тогтмол амжилттай оролцож,  2013 онд  Хэнтий аймгийн “90 жилийн ойн” баяр наадмын үндэсний сурын харвааны тэргүүн байр, Тулгар төрийн 2222 жил, Их Монгол улс байгуулагдсаны 807 жил, Үндэсний их баяр наадмын Үндэсний сурын Хүүхдийн харваанд 25 онож “УЛСЫН ӨСӨХ ИДЭР МЭРГЭН” цол хүртсэн. Ангийнхаа Л.Мөнхчулууныг дагалдуулан сургасанаар Л.Мөнхчулуун 2012 онд Үндэсний баяр наадмын сурын харваанд дэд байр эзэлсэн байна. “Монгол Зо” бие хамгаалах урлагийн насанд хүрэгчдийн УАШТ-ний алтан медаль 12-р сард хүртсэн. Ангийнхаа орчин үеийн бүжгийн хамтлагт бүжиглэдэг, сургуулийн 3 удаагийн аварга. 

 11.Пүрвээгийн Энх-Эрдэнэ Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1-р бүрэн дунд сургуулийн 9г ангийн сурагч

9 наснаасаа Монгол улсын мэргэн, ОУ хэмжээний мастер С.Баярмаа багшийн удирдлага дор үндэсний сурын спортоор хичээллэж, тогтмол амжилт гаргаж байсан. 2013 онд Улсын аварга шалгаруулах Үндэсний сурын өсвөрийн харваанд Тэргүүн байр, Улсын их баяр наадмын Үндэсний сурын өсвөрийн харваанд дэд байр, мөнгөн медальтай.

 12.Гансүхийн Сүхбат Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн “Цэцээ гүн” 59-р сургуулийн 3-р ангийн сурагч,

7 наснаас эхлэн морь унасан, 10 настай, 2013 онд үндэсний баяр наадмаар 6 тэргүүн байр, 8 айраг, орон нутгийн болон бүсийн наадмаас 5 түрүү байрны шагналтай,  6 насны морь унадаг, 2012-2013 оны Монголын Уяачдын холбооны шилдэгийн шилдэг уралдаанч хүүхэд.   

Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага, хөдөлгөөн, хамт олны удирдлага, зохион байгуулалт номинаци: /Хүүхдийн оролцоо/

13.Ганбаатарын Амарбаясгалан  Нийслэлийн 37-р сургуулийн 10г ангийн сурагч

 “Хүүхэд хүүхдийн төлөө” ТББ-ын “Хамгаалал” клубын ахлагч, 2013 онд клубын гишүүдтэйгээ хамтран нийт 10400 хүүхэд, үүнээс хөгжлийн бэрхшээлтэй 1240 хүүхэд, 30 гэр бүл, халамж, асрамжийн байгууллагад амьдардаг үе тэнгийн 57 хүүхдэд 6 төрлийн 59 удаагийн арга хэмжээг зохион байгуулсан. “Сайн засаглалд хүүхдийн оролцоо амин чухал” төслийн Хүүхдийн оролцооны сургагч багшаар ажиллаж  Чингэлтэй дүүргийн 6, 13-р хорооны 45 хүүхэдтэй хүүхдийн оролцооны зөвлөл байгуулж гэрэлтүүлэг, траншейны нүхийг таглах, замын халтиргаа, трансформаторын утсыг хүүхдэд аюулгүй болгох асуудлуудыг дэвшүүлж дүүргийн хөгжлийн төлөвлөгөөнд оруулж батлуулсан.Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй  хэрхэн нийгэмшиж, амжилттай сурч хөгжиж, нийгмийн амьдралд оролцож болдогын үлгэр жишээг олон нийтэд харуулж яваа Өсвөр үеийнхний шилдэг удирдагч.

 14.Бат-Эрдэнийн Даваасамбуу Булган аймгийн 1-р сургуулийн 11а ангийн сурагч

 2008 оноос эхлэн Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагад өөрийгөө болон бусдыг хөгжүүлж, үе тэнгийн найз нөхдөө манлайлан зохион байгуулж ирсэн. 2009 оноос аймгийн Хүүхдийн Парламентийн гишүүнээр сонгогдон 6 дах жилдээ ажиллаж байна. Багаараа 4 жил дараалан ”Монгол хүү-Малчны хотонд”, “Сэтгэлийн тус”. “Хайр ба халамж” аяныг жил бүр зохион байгуулж, ганц бие өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон эмэгтэйчүүднийт 800 гаруй өрх айлд сэтгэл санааны болон эд материалын тус үзүүлж, хот тохижуулахын ажилтнуудад өвлийн хүйтний улиралд халуун аарц түлээ модоор туслах зэрэг ажлуудыг хийдэг. Тус аянг Монголын уламжлалт тоглоом наадгайг хадгалж үлдээх зорилгоор зохион байгуулдаг “Монгол наадгай-1 хүүхэд-1 шагай” аянд 3000 гаруй хүүхэд хамрагдан, 10 мянга гаруй шагай цуглуулж, сумдын сургууль, цэцэрлэг, ахмад настны амралт, хүүхдийн зуслан зэрэг байгууллагуудад хандивласан. “Уур амьсгалын өөрчлөлт-Хүүхэд залуучуудын шийдэл” төслийн хүрээнд сургагч багшаар бэлтгэгдэж Сэлэнгэ, Орхон, Булган сумдын ЕБС-ийн 250 гаруй хүүхэд хамрагдсан сургалт зохион байгуулсан Өсвөр үеийнхний шилдэг удирдагч.
JAV_7620
 Бүтээлч, ажилч хичээнгүй байдал, мэргэжлийн чиг баримжаа номинаци:

 15.Хатанбаатарын Мөнхнаран  Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын ЕБС-ийн 11г ангийн сурагч

2009 оноос эхлэн О.Гантушаа, Д.Мөнхжаргал багш нарын удирдлага дор “Үнсгэлжин” аймгийн болон улсын уралдаанд тогтмол амжилт үзүүлж ирсэн. Аливаа ажилд бүтээлч сэтгэлгээгээр хандан, мэдлэгээ чадвар болгох, өөрийгөө хөгжүүлж чаддаг, хийх зүйлээ төлөвлөн, төлөвлөсөнөө гүйцэтгэх, дүгнэлт хийх, бусадтай хамтран ажиллах чадвартай гэж сургуулийн хамт олон нь тодорхойлсон.  2013 онд  орон нутгийн хүүхдүүдээс шалгаран “Үнсгэлжин” улсын уралдааны мөнгөн медаль, “Үнсгэлжин-2014” улсын уралдааны шилдэг зохион бүтээгчийн 3-р байр, 2014 онд Урлах эрдэм ДС-д шалгалтгүй элсэн суралцахэрхээр шагнагдсан. Үндэсний, авангард, гоёлын нийт 9 коллекци загварыг бүтээсэн.

 Хүмүүнлэг, энэрэнгүй үйлс, ёс суртахууны чанар номинаци:

 16.Ганхуягийн Алтангэрэл Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р сургуулийн 9г ангийн сурагч

Г.Алтангэрэл нь 2013 оны 6-р сард Хэрлэн голд осолдох гэж байсан 7-р ангийн сурагч Г. Бум-Эрдэнийн амь насыг авхаалж самбаа, эрэлхэг зориг, сайхан сэтгэл гарган цаг хугацаа алдалгүй аварч иргэний үүргээ нэр төртэй биелүүлсэн. Уран зургийн төрлөөр хичээллэдэг, БНХАУ-д зохиогдсон Хятад-Монгол-Орос улсын хамтарсан Даурын зургийн уралдаанытэргүүн байрны шагналтай, “Шилдэг Скаут”-аар шалгарч байсан, морин хуурхөгжим тоглодог.

 Техник сэтгэлгээ, шинийг сэдэх, санаачлах онцлог номинаци:

 17.Дамдингийн Дашдорж Төв аймгийн Зуунмод сумын “Хүмүүн цогцолбор” сургуулийн 11в ангийн сурагч

2010 оноос Нисэх загварын спортын жолоодлогот уран нислэгийн төрлөөр хичээллэн,  2012, 2013 оны УАШТ-ний  жолоодлогот уран нислэгийн төрлөөр тэргүүн байр, 2013 онд Хүүхдийн Техник,  Технологийн улсын олимпиадын нисэх загварын төрлөөр тэргүүн байр, “Спортын мастер” зэрэг хүртсэн. 2014 онд Польш улсад болох жолоодлогот загварын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох шигшээ багийн гишүүн.

 Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчинноминаци:

 18.Очирын Өнөрсайхан  Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1-р сургуулийн 11а ангийн сурагч

2005 оноос Хархорин сумын экоклубын гишүүнээр ажиллаж эхэлсэн, Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагад 9 дэхь жилдээ ажиллаж байгаа. 2010 оноос “Ногоон төгөл” эко клубын ахлагчаар ажиллаж, 2010 оноос хойш өөрийн сургуульдаа 3000 цэцгийг тарьсан. Клубын гишүүдтэйгээ хамтран Энхтайваны корпусын сайн дурын ажилтан Ревекавотрос, Г.Наранцацралт багш нараар удирдуулан Хангай нурууны тусгай хамгаалалтын газар нутагт 4000 суулгац мод тарьсан. Сүүлийн 4 жил дараалан “Орчны эрүүл мэнд” зуны сургалт, 1000 цэцгийн баяр тэмдэглэх ажлыг зохион байгуулсан.

Арвайхээр, Тарагт, Хархорин, Зүүнбаян-Улаан сумдын иргэдэд орчны эрүүл мэндийн зуны сургалтын зохион багуулж хогын цэг, бие засах газар, угаалтуур, ундны усны сав зэргийг стандартад дөхүүлэх ажлыг ДЗОУБ-тай хамтран хийж 45 айлыг угаалтууртай болгож, 60 гаруй айлын бие засах газар, хогийн цэгийг цэгцүүлж, 380 гаруй бөөрөлзгөний модыг тариулсан ба ургалт нь 90% байна.
JAV_7549
 Эх орны түүх, соёл, өв уламжлал номинаци:

 19.Билгээгийн Дэмбэрэлсүрэн  Завхан аймгийн Улиастай сумын “Дэвшил” сургуулийн 10б  ангийн сурагч

2006 оноос эхлэн МУСТА Ю.Дэлгэрнасан багшийн удирдлага дор 8 дах жилдээ суралцаж байгаа “Мөнхөд уянгалан эгшиглэн” морин хуурын хамтлагын гишүүн. Аймгийн 999 морин хуурч хүүхдүүдийн тоглолтыг “Жалам хар” зохиолоор гоцлон тоглодог. 2009 оноос морин хуурын сургалтын хөтөч багшаар ажиллан, нийт 300 гаруй шавь бэлтгэсэн. 2013 онд Завхан аймаг байгуулагдсаны 90 жилийн ой, Хүннү гүрэн үүсгэн байгуулагдсаны 2222 жилийн ойн хүрээнд 2222 морин хуурч бэлтгэн тоглуулахад идэвхтэй оролцон өөрийн сурасан мэдсэнээ үе тэнгийнхэндээ заахад багаар хамтран ажилласан. Нийслэлийн СХД-ийн 12-р сургуулийн 5 сурагч, БГД-ийн 93-р сургуулийн 13 сурагчийг 2222 морин хуурчийн тоглолтонд оруулах санаачлага гарган, дунд шатны  сургалтын программ хангуулахад тусалсан. Аймгийн шилдэгийн шилдэг морин хуурч цом, өргөмжлөлтэй. ОУ-ын хүүхдийн “Артек” зусланд болсон хүүхдийн урлагын наадам, БНХАУ-ын Тинглай хотод болсон Азийн орнуудын урлагын Их наадамд улсаа төлөөлж амжилттай оролцсон.

 20.Энхбатын Номин-Эрдэнэ Дорноговь аймгийн Сайншанд сумын 5-р сургуулийн 10а ангийн сурагч

2013 оны Улсын түүхийн олимпиадын тэргүүн байрын шагналтай. Түүний бичсэн “Нойрноос морио, чөмөгнөөс хутгаа..”эсээндээ Монголын түүхэнд “Цай” хэрхэн нөлөөлж ирсэнийг сонирхолтойгоор тайлбарлан гаргаад үүнтэй зэрэгцүүлэн хар тамхины аюулыг сэрэмжлүүлсэн нь өвөрмөц бөгөөд сонирхол татсан шийдэлтэй болж чадсан байна.  Энэ эсээгээ facebook-р нийтлэн хэлэлцүүлж, түүхэн сургамжит байдлаас ирээдүйг тодорхойлох нь гэсэн санааг үе тэнгийхэн нь болон түүхийн багш, судлаачид санал нэгтэй дэмжсэн болно.  

Эртний хөшөө дурсгал, булш хиргисүүр, хадны сүг зураг, бүртгэх ажлыг сурагчдаар дамжуулан хөдөөгийн иргэдэд сурталчилсан. “Манай жиргээ” ханын сонин эрхлэн хөтөлж түүхэн баримт, түүнтэй холбоотой мэдээллүүдийг 20 гаруй сонирхолтой хэлбэрээр сурагчдад хүргэсэн.  “Сайн хүний нэрийг..”, “Мөнхийн ус”, “Алтан шар зам тийшээ байна..” түүхэн эсээ, илтгэл зэрэг бүтээлүүд туурвисан.


0
ЖИРГЭХ
Санал болгох
Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо
Лаг хатааж, шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг баталлаа
Өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой цахим орчинд залилах гэмт хэргийн үйлдэл нэмэгдэж байна
Мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл хагас коксоор хийсэн шахмал түлшний үйлдвэрт ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Байгалийн дурсгалт газруудын хилийн заагийг тогтоосноор хамгааллын менежментийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ
    9 цаг 0 мин
  • Ард түмний нийтлэг эрх ашиг дээр бид нэгдэж чаддаг байсан
    9 цаг 20 мин
  • Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо
    12 цаг 31 мин
  • Лаг хатааж, шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг баталлаа
    13 цаг 16 мин
  • П.Наранбаяр: Сурах бичгээр бүрэн хангаж байгаа
    14 цаг 45 мин
  • Өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой цахим орчинд залилах гэмт хэргийн үйлдэл нэмэгдэж байна
    14 цаг 52 мин
  • Мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл хагас коксоор хийсэн шахмал түлшний үйлдвэрт ажиллалаа
    15 цаг 17 мин
  • Б.Батбаатар сайд төрийн яамыг төрлийнхөө хүмүүсээр дүүргэх нь ээ... 
    15 цаг 43 мин
  • ЭМЯ: Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадлал өндөр байна
    16 цаг 35 мин
  • Тариалалтын талбайн хэмжээг нэмэгдүүлж, хөнгөлөлттэй зээлд хамруулахад дэмжлэг үзүүлэхийг тариалан эрхлэгчид хүслээ
    17 цаг 18 мин
  • А.Амартүвшин: Зам дагуу түлш борлуулахгүй, түүхий нүүрсийг Улаанбаатарт огт нэвтрүүлэхгүй
    17 цаг 23 мин
  • О.Бямба-Эрдэнэ маргааш хүрэл медалийн төлөө тулалдана
    17 цаг 37 мин
  • ТАНИЛЦ: Ерөнхий сайд Г.Занданшатарын зөвлөхүүд
    18 цаг 15 мин
  • Төв цэвэрлэх байгууламжийн ачаалал буурахгүй, “тэг зогсох” нөхцөлд ажиллаж байна
    18 цаг 35 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13472 болжээ
    19 цаг 17 мин
  • Реппер FAT JOE тайзны ард 30 сая төгрөгийн зоогтой ширээнд тухална
    19 цаг 22 мин
  • Улсын хэмжээнд анхны Лаг хатааж шатаах үйлдвэрийг 2025-2027 онд барина
    19 цаг 26 мин
  • ТӨСӨВ 2026: Нийгмийн халамжийн хөнгөлөлт, тусламж, үйлчилгээнд 2 их наяд төгрөгийг зарцуулна
    19 цаг 27 мин
  • ФОТО: Төрийн соёрхолт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн 120 жилийн ойг угтан “Урлахуйн өв” үзэсгэлэн...
    19 цаг 30 мин
  • Алба хаагчид 3621 хүний амь нас, 345.6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа
    19 цаг 52 мин
  • Монголоор дамжин өнгөрөх "Сибирийн хүч-2" хийн хоолойн тухай та юуг мэдэх ёстой вэ?
  • 24 БАРИМТ: 15 жилийн дараа ДАШТ-д шөвгөрсөн Японы эмэгтэй шигшээ баг
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • Хэт нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • П.Баярцэнгэл: Аавдаа өгсөн амлалтаа маргааш биелүүлэх гэж байгаадаа баяртай байна
  • БӨХ: Намрын улирлын нээлтийн барилдаан энэ сарын 13-нд болно
  • Д.Баттүвшингийн удирддаг Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн ашиг 564 дахин буурчээ 
  • Хамтдаа дуулсан дуунууд- С.Жавхлан, Т.Баясгалан
  • Ө.Сумъяабаатар: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлэгт Баянгол дүүргээс 10 хүүхэд тэнцсэн
  • Монгол Улсын Засгийн газар болон "Газпром" НХН хоорондын хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • У.Хүрэлсүх: Монгол, Австралийн хооронд шууд нислэг үйлдэж эхэлснээр аялал жуулчлал, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Мөнгөний бодлого" сэдвээр МУИС-ийн оюутнуудад лекц уншлаа
  • Голомт банк AI Academy Asia нар хамтран "AI for Women 100x100" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
  • “Rhyme” УСК-ны орон нутаг дахь нээлт Хөвсгөл, Дархан, Эрдэнэтэд энэ сарын 6,7-ны өдрүүдэд болно
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан хойшилжээ
  • Монголоор дамжин өнгөрөх "Сибирийн хүч-2" хийн хоолойн тухай та юуг мэдэх ёстой вэ?
  • 24 БАРИМТ: 15 жилийн дараа ДАШТ-д шөвгөрсөн Японы эмэгтэй шигшээ баг
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • БӨХ: Намрын улирлын нээлтийн барилдаан энэ сарын 13-нд болно
  • Ө.Сумъяабаатар: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлэгт Баянгол дүүргээс 10 хүүхэд тэнцсэн
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
  • П.Баярцэнгэл: Аавдаа өгсөн амлалтаа маргааш биелүүлэх гэж байгаадаа баяртай байна
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • У.Хүрэлсүх: Монгол, Австралийн хооронд шууд нислэг үйлдэж эхэлснээр аялал жуулчлал, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • Д.Баттүвшингийн удирддаг Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн ашиг 564 дахин буурчээ 
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • Монгол Улсын Засгийн газар болон "Газпром" НХН хоорондын хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
  • “Rhyme” УСК-ны орон нутаг дахь нээлт Хөвсгөл, Дархан, Эрдэнэтэд энэ сарын 6,7-ны өдрүүдэд болно
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллерийг хүлээн авч уулзлаа
  • Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Өнгөрсөн наймдугаар сар 1940 оноос хойш тохиолдож байгаа бага тунадастай 38 дахь сар боллоо
  • Ус цаг уур, орчны шинжилгээний салбарт шинэ үеийн супер компьютерын технологи нэвтэрлээ
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой утсаар ярилаа
  • Э.Бат-Амгалан: Барилгын салбарын 100 жилийн ойг салбарын хөгжил, шинэчлэлийн стратегийн эргэлтийн цэг болгоно
24 баримт
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • 24 БАРИМТ: 15 жилийн дараа ДАШТ-д шөвгөрсөн Японы эмэгтэй шигшээ баг
  • Монголоор дамжин өнгөрөх "Сибирийн хүч-2" хийн хоолойн тухай та юуг мэдэх ёстой вэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК