Баянгол дүүргийн прокурорын газар, Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар, Баянгол дүүргийн цагдаагийн 1,2 дугаар хэлтэс хамтарч тус дүүргийн хорих ял нь тэнсэгдсэн болон хорих ялаас хугацааны өмнө тэнсэн хянан харгалзсан, хорих ял нь хойшлогдсон нийт 220 ялтнуудтай шинэ жилийн баярын өмнө уулзалт, зөвлөгөөн зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Дэлгэрбат, Баянгол дүүргийн прокурор Н.Энхтуяа, Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Батбаяр, Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Ш.Доржпалам нар оролцов.
Энэ зөвлөлгөөний үеэр захиргааны хяналтанд идэвхтэй хамрагддаг 10 ялтанд дүүргийн цагдаагийн хэлтсээс батламж гардуулсан байна.



















































