
МУИС-д хийгдэж буй бүтцийн өөрчлөлт араасаа олон халаа сэлгээ болон томилгоог дагуулсаар байна. Тодруулбал тус сургуулийн Сургалт эрхэлсэн дэд захирал Б.Очирхуягийн хүсэлтийг харгалзан түүнийг ажлаас нь чөлөөлж, оронд нь Социологи, нийгмийн ажлын тэнхмийн эрхлэгч, доктор О.Мөнхбатыг сургалт эрхэлсэн дэд захиралын албан тушаалд томилжээ.
Түүнчлэн Бакалаврын сургалтын албаны эрхлэгч Г.Цагаачийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийн дагуу түүнийг чөлөөлж, орных нь хүнээр Менежментийн тэнхмийн профессор, доктор Ч.Ундрамыг томилсон байна.
Сэтгэгдэл (2)