
Шинэчлэлийн Засгийн газраас улсын төсвийн хэмнэх уриалга гарган ажиллаж байгаа. Тухайлбал, УИХ-ын гишүүд гэхэд бие биедээ цаасаар мэндчилгээ илгээхийг болиулж, цахим хэлбэртэй болгосон. Тэгвэл шинэ оны баяраар нэг л байгууллагын баярт зориулсан төсөв хэтэрчээ. Тодруулбал нийслэлчүүдэд зориулсан баярын төсөв энэ жил 40 сая төгрөгөөр өссөн байна. Өнгөрсөн жил нийслэлийн захиргаанаас Шинэ жилийн баярт 140 сая төгрөг төсөвлөж байсан бол энэ жил 187,3 сая төгрөг зарцуулахаар болжээ. Үүнийг албаны хүмүүс валютын ханштай холбон тайлбарлав. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл "Төсөв бага зэрэг нэмэгдсэн нь валютын ханш нэмэгдсэнтэй холбоотой. Мөн бид залуу уран бүтээлчдийг дэмжиж байгаатай холбоотой" гэсэн байна.
Сэтгэгдэл (1)