
Өнөөдөр 9.30 цагт ССАЖЯамны 302 тоотод Ц.Оюунгэрэл сайд, өвлөн уламжлагч нар соёлын өвийн бүртгэн баримтжуулалтын талаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт Зам тээврийн яаманд ”Шинэ төмөр зам” төслийн хүрээнд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурна.
НИТХ-ын Хот байгуулалт, дэд бүтцийн хороо, Гэр хорооллын хөгжлийн дэмжих хорооны хамтарсан хуралдаан 10.00 цагт болно. Энэ үеэр нийслэлийн ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчдийн санаачилгаар Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн 45 хүүхэдтэй НИТХ-ын Төлөөлөгчид уулзан, бэлэг гардуулна.
10.00 цагт Хараагүйчүүдийн үйлдвэр дээр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтнүүд нөхөн үржихүйн сургалт явуулна.
Сүхбаатар дүүргийн VII хорооны ЗДТГ-аас СӨХ-үүдийн холбоотой хамтран ”Цэвэрч орц” өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Энэ үеэр жижүүр болон СӨХ-ийн ажилчдад амьдрах ухааны лекц хүргэж шагнал гардуулах юм байна.
МН мэдээллийн төвд 11.00 цагт Найз залуудаа зодуулж амиа алдсан охины ар гэрийнхэн хэвлэлийнхэнд хандлаа.