Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Ч.Баттулга, Э.Хандаа нарын гэр бүл дөрвөн ихэр хүүхэдтэй болсон нь манай улсын түүхэн дэх анхны тохиолдол боллоо. Энэ гэр бүлд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэндчилгээ дэвшүүлсэн бол Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн гэргий нар эргэж очлоо. Тэгвэл азтай хосуудын нутгийнхан буюу Сэлэнгэ аймгийн нутгийн зөвлөлөөс ихрүүдэд байр өгөхөөр ярьж эхэлжээ.Энэ жил тус аймгаас шинэ Улсын аварга төрөхөд нутгийн зөвлөлөөс Г.Эрхэмбаяр аваргад "Mercedes Benz-G500" машин, Зайсанд 3 өрөө байр бэлэглэсэн. Тэгвэл Монголын түүхэнд анх удаа дөрвөн ихэр мэндэлсэн гэр бүлд байр өгөх асуудлыг УИХ-ын гишүүн С.Бямбацогт санаачилж байгаа гэх мэдээлэл ч гараад байна. Өмнө нь олон ихэр хүүхэд мэндэлсэн бол улсаас байр олгодог байсан бол сүүлийн жилүүдэд энэ тэтгэмж зогссон юм. Тиймээс нутгийн ах, дүү нар нь дөрвөн ихэрт байр өгөх тухай ярьж эхэлжээ.




















































Сэтгэгдэл (23)