
"Оюутолгой" компани ирэх жилийнхээ төсвийг батлаад байгаа. Тус компаниас үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын зардлыг 1,283 сая ам.доллар, борлуулалтын нийт орлогыг 2,653 сая.ам доллар байхаар тооцжээ. Гэтэл "Эрдэнэс Оюутолгой" компанийн захирал асан Ц.Сэдваанчиг ирэх оны хөрөнгө оруулалт үүнээс хамаагүй бага гэдгийг мэдэгдлээ. Түүний мэдэгдлээр "Оюутолгой"-н 2014 оны хөрөнгө оруулалт 200 сая ам.доллар байх аж. Тэрбээр "Оюутолгойн ирэх оны төсөвт хөрөнгө оруулалт нь 200 сая ам.доллар байхаар баталлаа. Тэгэхээр ирэх онд гүний уурхайн ажил үргэлжлэхгүй гэсэн үг" гэлээ. Ингэж "Оюутолгой" компани болон Ц.Сэдваанчиг нарын мэдэгдэл зөрж байгаа бөгөөд хэн нь үнэн, ярьж хэн нь худал мэдээлэл гаргасан нь удахгүй тодрох биз ээ.
Сэтгэгдэл (7)