Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шүүх шинжилгээний эмч нар сэжигтэн Г.Алтанхүүгийн талд үйлчилсэн гэж АТГ-т ханджээ

2013-12-25
0
ЖИРГЭХ
Энэ хэрэг хохирогч бүсгүйг өнгөрөгч арваннэгдүгээр сарын 14-нд ГССҮТ-д хүргэгдэн ирснээр эхэлсэн бөгөөд бүсгүй тэнд хоёр ч удаа хагалгаанд орсны эцэст 15-ны өглөө 04.00 цагийн орчимд нас барсан байна.
DSC_1130    Найз залуудаа зодуулж амиа алдсан гэх 21 настай бүсгүйн ар гэрийнхэн анх удаа хэвлэлийнхэнд хандлаа. Хуралд хохирогчийн аав Баянхонгор аймгийн Заг сумын иргэн Г.Бадрах, авга эгч Л.Оюунчимэг, нагац эгч Д.Сүрэнхорлоо болон тэдний өмгөөлөгч, хуульч М.Ичинноров нар оролцсон юм.

   Энэ хэрэг хохирогч бүсгүйг өнгөрөгч арваннэгдүгээр сарын 14-нд биедээ хүнд гэмтэл аван ГССҮТ-д хүргэгдэн ирснээр эхэлсэн бөгөөд бүсгүй тэнд хоёр ч удаа хагалгаанд орсны эцэст 15-ны өглөө 04.00 цагийн орчимд нас барсан байна.

Тухайн үед хохирогч ямар байсныг нүдээр үзсэн хохирогчийн нагац эгч Д.Сүрэнхорлоо “Би 14-ны өглөө дүүгээ Гэмтлийн эмнэлэгт хүргэгдлээ гэхэд очсон. Намайг яваад ороход дүү маань сэхээн амьдруулах тасагт бүх бие нь хөх няц болчихсон, амьсгалын апараттай хэвтэж байсан. Бид холбогдох эмч нартай уулзаж бие нь ямар байгааг асуухад "Энэ хүүхэд их хүнд орж ирсэн, ер нь найдваргүй шүү" гэж хэлсэн. Дүүгийнхээ хөнжлийг сөхөөд харахад мөрийг нь мохоодуу иртэй зүйлээр гэмтээсэн, ар нуруу, гуя гээд нэлэнхүйдээ хөх няц болсон байсан. Би дүүгээ хараад үнэхээр цочирдсон. Манай дүүг хүргэж ирсэн Г.Алтанхүүгийн үеэл Болормаа гэж хүүхэн тэнд байсан. Би түүнээс миний дүүг хэн зодсон гэж асуухад тэр найз нь зодсон гэсэн. Тэгээд тэр хүн чинь хаана байна гэж асуухад “Байгаа байгаа би таныг эхлээд хүнтэй уулзуулна” гэж Г.Алтанхүүгийн ээж, дүү хоёрыг дуудсан байгаа юм. Би ээжид нь “Чи өдий насыг насалсан хүн байна. Миний дүүг танай хүү ямар болгосныг нэг хараадхаач” гэхэд ээж нь “Би орж хараад яахав” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хажууд байсан Болормаад “Чи миний дүүг харсан биз дээ? Ямар болгосон байна?” гэхэд тэр хүүхэн толгой сэгсрээд уйлж байсан. Нэг зүйлийг баттай хэлэхэд миний дүүд ямар нэгэн хууч өвчин байгаагүй. Тэр хүн миний дүүгийн үхэлд буруутай. Миний дүү дөнгөж 21 насандаа хорвоог орхилоо. Бид үнэхээр гомдолтой байна” хэмээн нулимс дуслуулан ярьсан юм.
DSC_1164
    Хохирогчийн биед хийсэн шүүх шинжилгээний хариу удтал хойшлогдсоны эцэст хэд хоногийн өмнө гарсан бөгөөд хохирогчийн ар гэрийнхэн болон өмгөөлөгч М.Ичинноров шүүх эмнэлгийн дүгнэлттэй санал нийлэхгүй байгаагаа энэ үеэр илэрхийллээ. Тодруулбал ШШҮХ-гийн дүгнэлт хохирогчийг гадны ямар нэгэн нөлөөгүй нас барсан гэж гарсан байна.

М.Ичинноров: Шинжээчдийн дүгнэлт хэрэгтэнд тэнсэн аваад өнгөрөх боломжийг бүрдүүллээ


     -Хохирогчийн ар гэрийнхэн болон мэргэжлийн бидний нүдээр харахад шүүх эмнэлэгийн дүгнэлт хууль бус, сэжигтний талд илтэд үйлчилсэн дүгнэлт гарлаа. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөн маш хүнд гэмтэл авч нас барсан  гэдэг нь тодорхой байхад хүндэвтэр гэмтэл гэж тогтоосон байсан. Үүнд бид үнэхээр гомдолтой байгаа. Тухайлбал үхэлд хүргэсэн шалтгааныг цөсний цоргоны үрэвсэл гэж бичсэн байна. Бодит байдал дээр ямар байсан бэ гэвэл цөсний хүүдий цоорч цөс биеэр нь тархаж ногоорсон байсан. Гэтэл эмч нар цөсний хүүдий цоороогүй байна гэж дүгнэсэн. Үнэндээ шинжилгээ хийх үед цөсний хүүдий байгаагүй. 11 сарын 14-нд хохирогч Б.Цэдэн-Ишд хоёрдугаар хагалгааг хийх үедээ цөсний хүүдийг авсан байгаа.

Мөн үхэлд хүргэсэн бас нэг шалтгаан нь элэгний үрэвсэл, үхжил гэж дүгнэсэн. Шинжилгээ хийх үед түүний элгэнд оёдол тавигдсан байсан. Учир нь хохирогчид хагалгаа хийх үед элэг задарснаас оёдол тавьсан юм билээ. Үүнийг шүүх эмнэлэгийн эмч нар дүгнэлтэндээ оруулаагүй байна. Үхлийн шалтгаан гадны ямар нэгэн нөлөөгүй гэж дүгнэсэн. Гэтэл хагалгааг хийсэн эмч Цэнд-Очир үхлийн шалтгааныг гадны нөлөөтэй гэж хохирогчийн ар гэрийнхэнд хэлсэн байгаа.

Түүнчлэн дүгнэлтэнд хохирогчийн биед үүссэн цус хуралтуудыг дурьдаагүй. Хохирогчийг үзсэн эмч нарын ярьж буйгаар ар нуруу, гуянд үүссэн цус хуралтууд үнэхээр аймшигтай байсан гэсэн. Тэдгээр цус хуралтууд өмнөх шарх сорви гэдгийг шинжилгээ хийсэн эмч нар ч гэсэн нотолж байгаа. Энэ нь хохирогчийг удаа дараа гэмтээж байсныг гэрчилж байгаа юм.

Дотуур цус алдалтын шалтгааныг элэг задарснаас цус алдсан гэж үзэж байгаа. Их хэмжээний цус алдсан учраас эхний хагалгааг зогсоож, цус тогтоох эмчилгээ хийж, дахин хагалгаа хийсэн. Гадна үүссэн шарх сорви, хөхрөлтийг гэмтлийн хүндэвтэр зэрэг гэж тодорхойлсныг эсэргүүцэж байгаа. Энэ дүгнэлт нь гэмт хэрэгтэн тэнсэн харгалзах ял аваад өнгөрөх боломжийг бүрдүүлсэнд туйлын их харамсч  байна.

Хагалгаа хийсэн эмч “Хэвлийн хөндийн битүү гэмтэл гэж оношлоод, үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй” гэж дүгнэсэн байхад шүүх эмнэлгийн дүгнэлт гадны нөлөөгүй гэж гарсан нь маш ноцтой. Залуу хүн цөс, элэгний үрэвслээр 2-3 хоногийн дотор нас барна гэж байх уу. Үүнийг эрүүл оюун ухаанаар бодож үзээсэй. Тиймээс дээрх нэр бүхий эмч нарыг АТГ-т шалгуулахаар хандаад байна. Мөн энэ хэрэгт дахин шинжээч томилж өгөх хүсэлтийг прокурорт тавьсан. Хууль зүйн сайд анхаарал хандуулна гэдэгт итгэж байна.

Талийгаач бүсгүйн аав Г.Бадрах: Охин маань бидэнд зоддог гэж хэлээгүй

DSC_1158-Охин чинь та нарт зодуулдаг гэдгээ хэлж ярьж уу?
-Зоддог гэж бидэнд ердөө хэлээгүй. Би найз залуутайгаа амьдарч байгаа л гэдэг байсан. Гэхдээ яг ямар залуутай хаана амьдарч байгаагаа бидэнд яриагүй.

-Г.Алтанхүүтэй уулзаж байсан уу?

-Уулзалдаж байгаагүй. Харин утсаар бол ярьж байсан.

-Хамгийн сүүлд охинтойгоо хэзээ холбоо байсан бэ?
-Хамгийн сүүлд 11 сарын 12-нд би хөдөөнөөс сумын төвд орж ирээд охин руугаа ярьсан. Тэр надаас хэзээ ирэхийг минь асуусан. Би шинээр цэрэг болсон хүүгийнхээ тангарагийн баярт оролцож бас охиныхоо хоол хүнсийг аваачиж өгөх гэж байсан юм. Тэгж ярихдаа дуу хоолой нь их сул байсан. Тэгээд маргааш нь эхнэр "Охин чинь ярихгүй байна, чи залгаад үзээч" гэхээр нь утас руу нь залгаж үзтэл холбогдохгүй байсан. Тэгэхээр нь найз залуугийнх нь утас руу 12.00 цагийн үед залгасан. Тэгэхэд Г.Алтанхүү "Охин чинь ажилдаа явсан, бид хоёр маргааш Сүхбаатар аймаг руу явах гэж байна, та хэзээ ирэх вэ" гэж ярьсан. Тэгээд би буцаад хөдөө явж гэрээ нүүлгэх гэж байтал 14-ний өглөө ээж нь охин чинь ухаан алдсан эмнэлэгт байна, ухаан орохгүй байна гэсэн. Сонсоод л шууд Баянхонгороос гараад 15-ны үүрээр 06 цагт ирэхэд охин маань өнгөрчихсөн байсан.

-Талийгчийнхаа цогцсыг харсан уу, шүүх эмнэлгийн дүгнэлтийн талаар ямар бодолтой байгаа вэ?
-Охиныхоо цогцсыг харахад үнэхээр хүнд байсан. Охин маань найз залуудаа зодуулдаг байсан талаар найзууд нь хэлсэн,бидэнд баримт байгаа.  Харин шүүх эмнэлгийн дүгнэлтэд гадны нөлөөтэй байсан талаар үг битгий хэл үсэг ч оруулаагүй байсан. Бид үүнд их харамсалтай байгаа.

Дахин шинжээч томилж өгөхийг хүсч байна гэв

ШШҮХ-ын эмч нар ийнхүү "гадны нөлөөгүй" гэж дүгнэсэн нь тэднийг сэжигтний ар гэрийнхнээс авлига авсан байх гэсэн хардлагыг хохирогчийн талд төрүүлж, тэд хохирогчийн биед шинжилгээ хийсэн гурван эмчийг АТГ-т шалгуулахаар болжээ.

Одоогоор Г.Алтанхүүд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд тэрээр талийгаачийг удаа дараа зодож дарамталдаг байсныг нотлох хангалттай баримт, гэрчийн мэдүүлэг хохирогчийн ар гэрийнхэнд байгаа аж. Түүнчлэн тэд талийгаачид хагалгаа хийсэн эмч нараас гэрчийн мэдүүлэг авахыг мөрдөн байцаагчаас хүссэн байна. Хамгийн гол нь тэд энэ хэрэгт дахин шинжээч томилж, шүүх эмнэлгийн дүгнэлтийг үнэн зөвөөр гаргахыг хүсч байгаа юм.
А.Анар

Шүүхийн шинжилгээний хариунд хийсэн анализ.
555629_634363946631489_260987233_n
0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • bayar (108.65.74.209)
    ene emch huulchiig abiligtai temtseh gazar ugech shalgulleh yostai,hulgach aluurchd hejeech setgeldeen gemtai baidag yum,unen yosii mandtugai.
    2013 оны 12 сарын 26 | Хариулах
  • ZOCHIN (103.26.194.231)
    SHUDRAGA EROHIILOGCH YAGAAD GULDIIGEED BNAA
    2013 оны 12 сарын 25 | Хариулах
  • arai arai (112.72.13.129)
    ee burhan mini yamar geechiin niigem be, mongold baih yamarch husel alga, arai l yumaaa
    2013 оны 12 сарын 25 | Хариулах
  • zocin (88.156.22.80)
    ulaim caim emcz nar mini ingej hynii ohiniig alsan aluurcing emuureed ,arai dendene,naad zerleg zaluu cn dahiadl uur ohidiig *****,ta bid ohin hyyhdee bysdaa hamgaalj gemt heregteng yneneerni szyyh heregtei,eswel uur emcz naraar dygnelt gargyylah heregtei
    2013 оны 12 сарын 25 | Хариулах
  • ZOCHIN (103.26.194.12)
    BOLIOOCH EE UNEN YUM GEJ MONGOLD BAIN UU ENE ALTANHUU GEHCH HAHUULDAAD YALGUI GARLAACH ENE ZALUU OLNII HARAAL HURCH UHEH BOLNO
    2013 оны 12 сарын 25 | Хариулах
  • hh (202.5.203.171)
    naad hulgaichaa shuud shorongoos garch irehed ni ***** oor yum bhgyi
    2013 оны 12 сарын 25 | Хариулах
  • Зочин (46.14.161.60)
    Ямарч хүн уншсан ч ойлгомжтой байна шүү дэ. Монгол орон тэр чигээрээ Авилгалд автсан нь дэндүү харамсалтай юм. Шудрага нь ялаасай гэж хүсэж байна даа. Хэн нь хэн гэдэг нь бас ялгагдах байх. Зөв бус шийдвэрийг яаж ч хүлээн зөвшөөрч болохгүй.
    2013 оны 12 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.9.90.233)
    goo
    2013 оны 12 сарын 25 | Хариулах
  • Зочин (182.160.37.106)
    ichinnoroviin hir sain hunii erhiin huulchi ve gedgiig l harah uldlee.aimshigtai ch ergelzeetei ch yum shig.yund ch itgej bolohgui tiim neg sonin niigemd amidraad baigaa yum bishuu bid
    2013 оны 12 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    13 цаг 27 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    13 цаг 52 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    13 цаг 54 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    14 цаг 57 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    15 цаг 35 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    15 цаг 51 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    16 цаг 12 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    16 цаг 15 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    17 цаг 16 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    17 цаг 26 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    18 цаг 20 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    18 цаг 23 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    18 цаг 40 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    19 цаг 24 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    20 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    20 цаг 26 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    21 цаг 7 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    21 цаг 31 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    21 цаг 34 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    21 цаг 40 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК