Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.
МН мэдээллийн төвд 11.00 цагт Дуучин Чойжоогийн CD-ний баярын тоглолтын талаар ерөнхий зохион байгуулагч “Монгол масс медиа” группээс мэдээлэл хийнэ.
Эрүүл мэндийн салбарын нийслэлийн шилдэг эмч, ажилтнуудын шалгаруулж, урамшуулах үйл ажиллагаа Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд 14:00 цагт болно.
Амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой өрхийн хүнд нөхцөлд амьдарч буй болон хөгжлийн бэрхшээлтэй 1000 хүүхдэд зориулсан “Харшийн сүлд модны наадам” Монголын хүүхдийн ордонд 12:00 цагаас болно.
Нийслэлийн ИТХ-ын энэ оны сүүлчийн хуралдаан 09:00 цагт эхэлнэ. Хуралдаанаар Нийслэлийн өмчийн талаар баримтлах бодлого, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршил тогтоох тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
Монгол Улсын Улаан ном шинэчлэгдэн хэвлэгдлээ. Номын нээлт 11.00 цагт Цаг уур, орчны шинжилгээний газарт болно.
Шинээр мэндэлсэн 4 ихэр хүүхдэд “Алтан түлхүүр” хүүхдийн хадгаламж нээлээ. Хадгаламжийг Хүүхдийн төлөө сангаас олгож байгаа бөгөөд хадгаламжийг гардуулах ажиллагаа Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 12.00 цагт болно.
10:30 цагаас Авлигатай тэмцэх газар хэвлэлийн бага хурал хийнэ.