
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 102 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж, зарим хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагнахаар боллоо. Салбар салбартаа амжилт гаргасан шилдгүүдийн дотор жүдо бөхийн анхны эмэгтэй дэлхийн аварга М.Уранцэцэг, жүдо бөхийн ОУХМ Д.Амартүвшин, чөлөөт бөхийн ОУХМ Г.Мандахнаран зэрэг 2013 онд тив дэлхий, олон улсын чанартай тэмцээн, уралдаанд амжилттай оролцсон тамирчид багтсан байна. Эдгээр тамирчинд өнөөдөр Монгол улсын гавъяат тамирчин цол, тэмдгийг гардуулах аж.
Шагнал гардуулах ёслол 11.40 цагт Есөн хөлт цагаан тугт танхимд болно.
Т.Энхэлээ