Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг “Аз жаргалын өргөө”, “Мөнх-Ирээдүй”, “Байгаль эх-эко”, “Эрдмийн чуулган”, “Тамирын найзууд”, “Бат хангай-Өргөө” ХХК-ийн “Бяцхан өргөө”,"Номт ирээдүй”, “Амина”, “Номтой жаалууд”, “Дэлгэрхэн ургамал”, "Хүслийн дагина”, “Дэлгэрэх цэцэгс”, “Онч сэтгэмж”, “Гоц жаалууд”, “Далай багачууд”, “Ачлал”, “Алтан хэлхээ”, “Жаргалтай балчирууд”, “Энхрий найзууд”, “Янзагын найзууд”, “Цагаан гэр”, “Нандинхишиг”, “Маралаагийн найзууд” цэцэрлэгийг байгуулах тусгай зөвшөөрлийг нийслэлээс олголоо. Тусгай зөвшөөрөл олгохтой холбогдуулан, цэцэрлэгийн үйл ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн явуулах, багшлах боловсон хүчний чадавхийг сайжруулан цэцэрлэгийг бүрэн хүчин чадлаар ашиглаж ажиллахыг үүсгэн байгуулагчдад даалгасан юм. Шинээр байгуулагдсан дээрх цэцэрлэгүүдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу тусгай зөвшөөрөл олгохыг нийслэлийн Боловсролын газарт, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Тамгын газрын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэст, үр дүнгийн гэрээ байгуулж, статистик мэдээнд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


















































