
Ингэхдээ хүлэмжийн хийг шингээх, хүчил төрөгч үйлдвэрлэх хүчин чадал нь ямар байх зэргийг тооцоолох нь энэ удаагийн тооллогын гол онцлог аж. Одоогоор ой тоолох бэлтгэл ажил явагдаж байгаа бөгөөд олон улсын аргуудаас судалж аргачлалаа гарган, түүнд шаардагдах орчин үеийн тоног төхөөрөмжөө захиалсан байна. Түүнчлэн ойг тоолох нарийн мэргэжлийн хүмүүст цуврал сургалт явуулж эхлэх гэнэ.
Ойн тооллогод Хангай, Хэнтийн бүсийн шилмүүст ойгоо голчлон тоолоод заган ойдоо маршрутын судалгаа хийхээр болсон байна. Ийнхүү тоолж суурь үзүүлэлтүүдээ гаргачихвал олон улсаас тусламж дэмжлэг авахаас гадна Кредит цэвэр хөгжлийн механизмын худалдаанд оролцох эрхтэй болно гээд сайхан боломжууд нээгдэх юм.