Орхон аймгийн Прокурорын газар 2013 онд эрүүгийн ял шийтгэл гарцаагүй биелэгдэхэд анхаарч хорихоос өөр төрлийн ялаар шийтгэгдсэн ялтны ял эдлэлтийн байдалд хяналтыг тасралтгүй тавьж ялыг бүрэн эдлүүлэхэд онцгой анхаарч ажиллалаа.Ялангуяа торгох ялын биелэлтийг бүрэн хангуулах зорилт тавьж шийдвэр гүйцэтгэгч нараас 7 хоног бүрийн 5 дахь өдөр ялын биелэлтийн талаар тогтмол мэдээ авсны үндсэн дээр ялтнуудтай уулзах, тодорхой хугацаа зааж тооцож ажиллах, хуульд заасан бусад арга хэмжээг авч ажилласны үр дүнд 2012 онд торгох ялын биелэлт 85 хувьтай байсан бол 2013 онд 100% болж хяналтын ажлын чанар, үр дүн дээшилсэн амжилтаар 2014 оноо угтаж байна.


















































