
Салбар салбартаа амжилт гаргасан шилдгүүдийн дотор жүдо бөхийн анхны эмэгтэй дэлхийн аварга М.Уранцэцэг багтаж Монгол Улсын гавъяат тамирчин цолыг хүртсэн байна. Тэрээр дэлхийн аваргын татамид гайхалтай барилдаж түрүүлсэн амжилтаараа хэдхэн хоногийн өмнө “Бөртэ чоно” наадмын эзэн болсон билээ.
Түүнчлэн жүдо бөхийн дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин, чөлөөт бөхийн дэлхийн аваргын хүрэл медальт Г.Мандахнаран нар Монгол Улсын гавъяат тамирчин болж спортынхон өнөөдөр гурван гавьяатаа өлгийдөн авлаа.
А.Анар
Сэтгэгдэл (3)