
Улаанбаатар хотод үйлчилж буй автомашины дугаарын хязгаарлалт олон нийтийн тэмдэглэлт өдөр, амралтын өдрүүдэд үйлчилдэггүй. Энэ дагуу ирэх лхагва гараг буюу 1-р сарын нэгний өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна. Харин 12-р сарын 31-ний өдөр албан ёсны тэмдэглэлт баярын өдөр биш тул дугаарын хязгаарлалт явагдана. Тодруулбал, энэ өдөр 2,7-оор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл тогтоосон бүсэд замын хөдөлгөөнд оролцохгүй юм.