УИХ-ын гишүүн Ж.Батзандан энэ шинэ жилийг тохиолдуулан 300 хүүхдэд бэлэг тараахаар болж түүнийг нь дүү нартаа өгүүлэх хүсэлтэй хүмүүсийн дунд бяцхан дайн дэгдээд байсан билээ. Тухайлбал загвар өмсөгч Пүрэвмаа түүнээс Түлэнхийн төвд эмчлүүлж буй бяцхан хүүхдүүдэд бэлгээ өгөхийг гуйж байсан.
Тэгвэл хүмүүнлэгийн үйлстэн бүсгүй Ж.Батзандан гишүүнээс 150 бэлгийг нь авч Түлэнхийн төвд эмчлүүлж буй хүүхдүүдэд өгөхөөр болсон байна. Пүрэвмаа өнөөдөр гишүүнээс бэлгүүдээ хүлээн авсан бөгөөд өнөө маргаашгүй хүүхдүүддээ тараах юм гэнэ лээ.
Юутай ч өвчиндөө шаналж буй бяцхан үрс бага ч болтугай баярлах нь дээ.
А.Анар






















































Сэтгэгдэл (5)