Б.Отгонбаяр Нийслэлийн АН-ын бүлгийн ахлагч боллоо
Нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлгийн ээлжит хурал өчигдөр болж шинэ ахлагчаа томиллоо. Өмнө нь Нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлгийн ахлагчаар Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ өөрийн хүсэлтээр бүлгийн ахлагчаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан учир ийнхүү шинэ даргатай болжээ. Т.Бат-Эрдэнэ нь нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн ахлагчаар 2012 оны долдугаар сараас хойш ажилласан бөгөөд Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор 2012 оны арванхоёрдугаар сард томилогдон ажиллаж байгаа юм.
Ингээд НИТХ дахь АН-ын бүлгийн төлөөлөгчид Т.Бат-Эрдэнийн хүсэлтийг хүлээн авч, хэлэлцээд шинэ бүлгийн ахлагчийг нэр дэвшүүлэн, нууц санал хураалтаар сонголоо. Үүний дагуу гурван төлөөлөгчийн нэр дэвшүүлж, санал хураахад НИТХ-ын тэргүүлэгч гишүүн, төлөөлөгч Б.Отгонбаяр сонгогджээ.
Сэтгэгдэл (4)