
Г.Уянга: Үндсэн хуулийг өөрчлөхгүйгээр ухаалаг төрийг бий болгож чадах уу, Цогцоор нь авч үзэх бололуоо хэр байна? Зөвхөн энэ заалтыг өөрчлөөд асуудлаа шийднэ гэдэг өрөөсгөл. ЗГ, УИх-ын гишүнийг давхар хийж байна гэдэг сонгогчийн өгсөн мандатыг урвуулан ашиглаж байна гэсэн үг. Ерөнхийлөгч квотын асуудал ярьж байсан нь хуулийн төсөлд орж ирсэнгүй. Үнэхээр хугацааг нь 2,3 жилийн дараагаас ухаантай болгох гээд яахав. Бодитой алхам хийе гэвэл 2014 оны 7-р сарын нэгнээс хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй.
З.Энхболд: Ерөнхийлөгч "Том төрөөс ухаалаг төр лүү" хэлэлцүүлэг" дээр 2016 оноос хэрэгжих ёстой гэж нэг утгатай ойлгогдохоор хэлсэн. Хэрэв хугацаа өөрчлөгдвөл хориг тавина гэсэн. Ерөнхийлөгч өөрийнхөө бодлогыг тэр чигээр нь гаргахыг хүсч байгаа.
Ж.Батсуурь: Бид өнгөрсөн хугацаанд Ан-ынхан энэ асуудлыг олон ярьсан. Том төрөөс ухаалаг төр лүү шилжихэд хамгийн гол алхам болно. Хэрэв ЗГ. УИХ-аа салгахгүй бол хямралаас гарч чадахгүй. Өнөөдөр ихэнхи сайдууд гурван байнгын хороонд суучихсан байна. Өөрөө саналаа өгөөд сууж байгаа нь ёс зүйгүй, ашиг сонирхлын зөрчил дээд хэлбэрээр байна шүү дээ.
Д.Ганбат: "Давхар дээл"-ийг тайлах хуулийг Цагаан сараас мөрдүүлье. Ардчиллыг завхруулж гүйцлээ. Оруэллийн гахай шиг байна.