
Хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлж байна хэмээн ТҮЦ-үүдийг нураасан. Мөн гуравдугаар сард нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, зөвшөөрөлгүй барьсан хашаа, чингэлэгийг ч чөлөөлсөн. Гэтэл өдгөө автобусны буудлууд гэж зах замбараагүй машины зогсоол шиг л зүйл болж хувирсан. Тэгвэл ТҮЦ-гүй болсон автобусны буудлыг ирэх оны хоёрдугаар сараас тохижуулж эхлэхээр төлөвлөжээ. Ингэхдээ нийслэлийн төсвөөс бус хувийн компаниудын дэмжлэгтэйгээр саравч, самбар, сандалтай болгох аж.
Д.Ундрах /24tsag.mn/