
Энэхүү цэнгүүнд поп хатагтай Д.Сарантуяа, дуучин A Cool, реппер Gee, Дөлгөөн, Рокит Бэй, “Гурван охин”, “Люмино”, “А Sound”, “Compass”, “Rec On”, “Colors”, “UFO”, “The Lemons” зэрэг 50 гаруй уран бүтээлч, хамтлаг оролцож, шинэ жилийн баярыг нийслэлийн иргэдтэйгээ хамт өнгөрөөнө.
Тайз, гэрэлтүүлэг, хөгжим, техник аппаратур, лед дэлгэцийг “Sound of Mongolia” компани хариуцах бол баярын цэнгүүний найруулагчаар “Улаанбаатар” чуулгын дарга Р.Мөнхсайхан ажиллаж байгаа гэнэ.
Цэнгүүнийг дөрвөн хөтлөгч хөтлөх бөгөөд “HD Монгол”, “EAGLE” телевиз арванхоёрдугаар сарын 31-нд баярын цэнг үүнийг шууд дамжуулах юм байна. Иргэдийг дааруулахгүй үүднээс 30 гаруй торхонд утаагүй түлш түлэх гэнэ. Мөн энэ үеэр халуун цай, кофе зарах хэд хэдэн цэг ажиллуулахаар болжээ.
“Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн цэнгүүн 22.00 цагаас эхлэх бөгөөд талбайн зүүн, баруун талын авто замыг хаах аж. Он солигдох мөчид Чингисийн талбай, Баянхошуу, Шархад, Долоон буудлаас ёслолын буудлага хийнэ.