
Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв энэ жил төсвөөс 1.6 тэрбум төгрөг авч, зургаан уулзварт иж бүрэн гэрлэн дохио, гурван уулзварт телекамер, дөрвөн цэгт хяналтын камер шинээр суурилуулсан байна. Түүнчлэн зөрчил гаргасан жолоочийн гэрийн хаягаар торгуулийн хуудас хүргэх цоо шинэ системийг тоног төхөөрөмж, программ хангамжийн хамт өнгөрсөн наймдугаар сарын 1-нээс нэвтрүүлж, гэрлэн дохио зөрчсөн, хурд хэтрүүлсэн 70 орчим мянган жолоочийг илрүүлсэн байна. Төлбөр төлөлт 70 хувьтай байгаа аж. Тиймээс энэ ондоо багтаж торгуулиа төлөхгүй бол ирэх оны эхний өдрөөс эхлэн тухайн жолоочийн жолоодох эрхийг хасах хүртэл арга хэмжээ авах аж. Улмаар нэгдүгээр эгнээнд зогссон 4000 орчим тээврийн хэрэгслийг зөөсөн нь зохиомол түгжрэлийг бууруулахад үр дүнтэй ажил болсон аж.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)