
Дээрх хогны уутны талаар гомдол санал иргэдээс цөөнгүй ирсний дагуу ийнхүү шинэчлэгдэж байгаа бөгөөд уутны хэмжээг нь багасгаж, зузааныг нь нэмсэн байна.
Тодруулбал "Азийн цагаан дагина" хогны уут хэт нимгэн байгаа тул зузааныг нэмэгдүүлж, хэмжээг нь багасгах иргэдийн саналын дагуу НЗАА-ны удирдлагууд үйлдвэрлэгч хоёр компанитай харилцан зөвшилцөж уутны чанар, хэмжээнд өөрчлөлт оруулах асуудлыг тавьжээ. Үүний үр дүнд үйлдвэрлэгчид хогны уутны хэмжээг 80х45см байсныг 65х45см болгон зузааныг 2.5-3 микрон болгон нэмэгдүүлсэн байна. Ийнхүү шинэчлэгдсэн хогны уутыг ирэх сараас эхлэн айл өрхүүдэд олгож эхлэх аж.
Мөн энэ үеэр нийслэлийн хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхээр хийгдэж буй олон төсөл арга хэмжээнүүдийг танилцуулсан юм. Тухайлбал гялгар уутыг дахин боловсруулж траншейны таг, сандал, хогийн сав, хайс, хашаа, замын тумба зэргийг үйлдвэрлэдэг “ТЧМ”, “Сан-Оргиу” гэх компаниуд Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэг дээр хоёрдогч түүхий эдийн хөдөлмөр эрхлэгчдийн холбоодтой хамтран ажиллаж байгаа гэнэ.
А.Анар
Сэтгэгдэл (2)