Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Номин холдинг” ХХК зэрэг 13 байгууллага торгуулж, шалгалтанд бүдэрчээ

2013-12-27
0
ЖИРГЭХ

Мэргэжлийн_хяналтын_газар    МХЕГ-ын 2013 оны хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөөг үндэслэн Аймаг, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас баталсан удирдамжийн дагуу мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд шалгалт хийжээ. Шалгалтанд Нийслэлийн хэмжээнд хамрагдвал зохих 52 үйлдвэрээс 9 үйлдвэр үйл ажиллагаагаа түр зогсоосон, 5 үйлдвэр байршлаа сольсон боловч мэргэжлийн хяналтын байгууллагад мэдээлж бүртгүүлээгүйгээс шалгалтанд хамрагдаагүй бөгөөд  хиамны 20, мах ангилан савлах 5, гахайн мах утах 4, бууз баншны 3, хагас боловсруулсан бүтээгдэхүүний 3, бусад 3 нийт 38 үйлдвэр хамрагджээ. Харин аймаг, орон нутагт Дархан-Уул аймгийн бууз баншны 6, хиамны 5, мах, махан бүтээгдэхүүний 1 үйлдвэр аж ахуйн нэгж, Сүхбаатар аймгийн мах махан бүтээгдэхүүний 2 аж ахуйн нэгж, Архангай аймгийн хиамны 1, бууз, баншны 3 нийт 18 аж ахуйн нэгж  шалгалтанд хамрагдаж, улсын хэмжээнд нийт 56 үйлдвэр аж ахуйн нэгж хамрагдсан байна.

Шалгалтаар мах, махан  бүтээгдэхүүний 25 үйлдвэрийн  үйлдвэрлэж буй 21 нэр  төрлийн   махан бүтээгдэхүүнээс  364  дээж авч 4  лабораторит 858 сорьц  шинжлүүлэхэд эерэг сорьц 1 илэрчээ. Улмаар Сүхбаатар аймгийн “Сүж хамтын хүч” нөхөрлөлийн үйлдвэрлэсэн махан бүтээгдэхүүн дэх нянгын тоо стандартад зааснаас их гарсан, үйлдвэрлэлийн технологийн хэрэгцээт усны дээжийг 3 үйлдвэрээс авч шинжлүүлэхэд “Ундны  ус. Эрүүл ахуйн шаардлага, түүнд тавих хяналт” МNS  0900:2005 стандартын шаардлага  хангасан үзүүлэлттэй гарсан байна. Ажлын байрны дуу шуугианы хэмжээг “Хүн-Од” ХХК, “Сүбо” ХХК, “Бумбажамбал” ХХК-ийн үйлдвэрлэлийн болон ажилчдын амрах өрөө зэрэг 3 цэгт  хэмжилт  хийж, “Дуу шуугианы норм, аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага” MNS 5002:2000 стандарттай харьцуулахад стандартын шаардлага хангасан байна. Гэрэлтүүлгийн хэмжээг 3 аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийн болон ажилчдын амрах өрөө зэрэг 4 цэгт  хэмжилт хийхэд “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Ажлын байрны гэрэлтүүлгийн норм, хэмжих аргад тавигдах ерөнхий шаардлага” MNS 4996:2000 стандартын шаардлага хангасан  дүнтэй байжээ. Харин зөрчил, дутагдлын тухайд,

Нийслэлийн “Тэр их нуур” ХХК, “Шимт-Өргөл” ХХК, “Хөх сайр” ХХК,  “Сүбо” ХХК, Архангай аймгийн “Сэрүүн хангайн зам” ХХК-ний хиамны цех, Дархан-уул аймгийн “Дархан болор ган” ХХК-ний “Амттан” буузны цех, “Дэ Со Ар” ХХК-ний “Азын бууз” буузны цех, “Очир голомт” ХХК-ний “Дээж” буузны цех, “Хотол монгол” хиамны цех зэрэг аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлийн барилга байгууламжийн 50% нь мэргэжлийн байгууллагын зураг төслийн дагуу баригдаагүй, гэрэлтүүлэг хангалтгүй, таазны будаг шохой ховхорч унасан, 41,7% нь бүтээгдэхүүнийг  сэврээж сойх зориулалтын өрөөгүй, бохирын трап, шугам хоолойн хэсэг цооногийг хуваарийн дагуу цэвэрлэж халдваргүйжүүлдэггүй, ажлын байрны хана, шал, таазны өнгөлгөө ховхорч, хуурч унасан, цонхонд тоос шороо, шавж, гадны биет нэвтрэхээс хамгаалсан торон хаалт хийгээгүй байжээ.

Нийслэлийн “Дүрт баялаг” ХХК, “Тэр их нуур” ХХК, “Полимаркет” ХХК, “Бумбажамбал” ХХК, “Сүбо” ХХК, Архангай аймгийн “Сэрүүн хангайн зам” ХХК-ны хиамны цех зэрэг үйлдвэрлэгчдийн 74 % нь ажлын байрны гар угаах цэгүүдийн цорго мэдрэгчгүй, гар хуруу хүрэхгүйгээр нээх, хаах боломжгүй, гар ариутгалын бодис, хатаагч, цаасан сальфетка, гар бохирдсон үед гараа тогтмол угааж ариутгахыг анхааруулсан санамж байрлуулаагүй байсан байна.

Нийслэлийн “Хүн од” ХХК, “Бумбажамбал” ХХК, “Сүбо” ХХК, Архангай аймгийн “Сэрүүн хангайн зам” ХХК-ний хиамны цех зэрэг үйлдвэрлэгчдийн ажиллагсад нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамрагдаагүй, ажиллагсдад эрүүл ахуй, ариун цэврийн чиглэлээр сургалт зохион байгуулаагүй;

“Озеро байкал” ХХК, “Бумбажамбал” ХХК, “Сүбо” ХХК нь түүхий эд, сав баглаа боодлыг шинжилгээнд хамруулж чанар, аюулгүй байдлыг баталгаажуулаагүй, бүтээгдэхүүн борлуулалтын бүртгэл хөтлөөгүй, бүртгэлд мэдээллийг бүрэн тусгаагүй, мах сэврээх, хадгалах, шулах, таташ бэлтгэх өрөө тасалгааг зохион байгуулаагүй, температур хэмжигчгүй, хяналт тавьж бүртгэл хөтлөөгүй;

“Дүрт баялаг” ХХК, “Хүн од” ХХК, “Бумбажамбал” ХХК, “Сүбо” ХХК зэрэг нийт үйлдвэрлэгчдийн 35% нь бүтээгдэхүүний хаяг, шошгонд байх ёстой тухайн бүтээгдэхүүний найрлага бүрдүүлэгч буюу хүнсний нэмэлтийг бүрэн тусгаагүй;

Үйлдвэрлэгчдийн 55,8% нь дотоод хяналтын журам боловсруулаагүй хяналт шалгалтын төлөвлөгөө гаргаагүй, нэгж, ажилтан томилоогүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрч байна.

 Шалгалтын явцад дотоодын хяналт муу, бүтээгдэхүүний найрлага өөрчлөгдсөн боловч жороо шинэчилж батлаагүй, шинээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний технологийн зааврыг боловсруулаагүй, үйлдвэрийн байрны нөхцөл нь шаардлага хангаагүй, албан шаардлагын биелэлтийг хугацаанд нь гаргаж ирүүлээгүй “Тэр их нуур” ХХК, “Шимт-Өргөл” ХХК, “Дүрт баялаг” ХХК, “Ийникү” ХХК, “Сүбо” ХХК, “Озеро байкал” ХХК, “Номин холдинг” ХХК зэрэг 13 аж ахуйн нэгж, албан тушаалтанд нийт 4824,4 мянган төгрөгийн шийтгэвэр ногдуулан 100 % барагдуулжээ. Их, дунд эрсдэлтэй дүгнэгдсэн СБД-ийн “Озеро байкал” ХХК-ний загасны мах ангилан савлах, “Эхийн лха” ХХК- ний бууз баншны үйлдвэр, Архангай аймгийн “Отор”, “Өег”, “Цахиур”  буузны цехүүд болон лабораторийн шинжилгээгээр махан бүтээгдэхүүн дэх нянгийн тоо стандартад зааснаас их гарсан Сүхбаатар аймгийн “Сүж хамтын хүч” нөхөрлөлийн махан бүтээгдэхүүний цехт улсын байцаагчийн акт тогтоож, үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон байна.

Шалгалтын явцад эрүүл ахуйн нөхцөл, үйлдвэрлэлийн технологий үйл ажиллагаатай холбогдолтой 516 зөрчил илэрснээс газар дээр нь 234 буюу 45,3 %-ийг арилгуулж, 161 зөрчлийг арилгуулахаар “Их бодонч” ХХК, “Хос гарьд” ХХК, “Сүбо” ХХК, “Хүн-Од” ХХК, “Хүнс комплекс” ХХК, “Дүрт баялаг“ ХХК  зэрэг аж ахуйн нэгжид 21 албан шаардлага өгч, гүйцэтгэлд нь хяналт тавихад биелэлт 81%-тай байв. Шалгалтанд хамрагдсан 42 аж ахуйн нэгжийн удирдлага, инженер-техникийн ажилтан ажиллагсад нийт 157 хүнд “Хүнсний тухай”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулиуд, Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”, мөрдөж байгаа стандартуудыг танилцуулан, зөвлөн туслах ажлыг зохион байгуулсан. Махан бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд хэрэглэж байгаа гахайн мах, өөхний гарал үүсэл, баталгаажилт, үйлдвэрлэлд хэрэглэж буй бэлэн жор, хүнсний нэмэлтийн дэлгэрэнгүй судалгааг аж ахуйн нэгж бүрээс авч ажиллалаа.

Д.Ундрах /24tsag.mn/
0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    13 цаг 27 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    13 цаг 53 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    13 цаг 54 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    14 цаг 57 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    15 цаг 35 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    15 цаг 52 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    16 цаг 12 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    16 цаг 15 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    17 цаг 16 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    17 цаг 26 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    18 цаг 20 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    18 цаг 23 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    18 цаг 40 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    19 цаг 24 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    20 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    20 цаг 26 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    21 цаг 7 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    21 цаг 31 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    21 цаг 34 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    21 цаг 40 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК