
Монголын анхны дөрвөн ихрүүдэд олон байгууллага, хувь хүний зүгээс чин сэтгэлийн бэлгээ хүргүүлж байгаа бөгөөд анх эх барьж авсан эх нялхсын эрдэм шинжилгээний төв нь 18 хүртэл нь өөрийн эмнэлэгт үнэ төлбөргүй эмчилэхээр болсон байна. Ихрүүд болон ээжийнх нь бие сайн байгаа бөгөөд тусгай өрөө гарган сувилж байгаа юм байна.
Манай улсад төрсөн дөрвөн ихэр хүүхдийн анхны тохиолдол бөгөөд хууль эрх зүйн хувьд урд өмнө нь гурван ихэр хүүхдийг улсаас харж хандах тухай зохицуулалт байдаг байсан одоо дөрвөн ихрийг асрах тухай ахин нэгэн журам батлагдан гарах нь ээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)